Албан хаагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт бие бүрэлдэхүүний дунд гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.
Гар бөмбөг, сагсан бөмбөг тоглодог, тоглодоггүйг эс хамааран нийт бие бүрэлдэхүүнийг хамруулж, багийг жигд хуваарилсан нь тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосон юм.
Тэмцээнд найман багийн 100 гаруй албан хаагч өрсөлдсөнөөс сагсан бөмбөгийн тэмцээнд нэгдүгээр байр эзэлж, гар бөмбөгийн тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан ОБЕГ-ын Гамшгаас урьдчилсан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Батсайхан ахлагчтай зургадугаар багийнхан багийн дүнгээр тэргүүллээ.