Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Бүх нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн саваар  26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 1-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун, говийн нутгийн зарим, 3, 4-нд баруун, төв, говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи 3-4-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 3-нд баруун зүгийн нутгийн хойд, 4-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.29-ний өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч 2016.05.29-ний өдрийн 18:55 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.05.30-ны өдрийн байдлаар 30 км газарт гол уруудан завьтай самналт хийсэн. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Бүрэн цагаан” гэдэг газар малчин Г-гийн 7 хонь 2016.05.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн “Бага бургас” гэдэг газар малчин Б-гийн 18 хонь 2016.05.09-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.15-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Цагаан булаг” гэдэг газар малчин А-гийн 6 хурга 2016.05.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.23-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багийн “Хөх-Овоот” гэдэг газар малчин Э-гийн 10 хонь 2016.05.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн “Жаргалантын хүр” гэдэг газар малчин Б-гийн 1 хонь 2016.04.15-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Ам дэрс” гэдэг газар малчин А-гийн 36 хонь, 22 хурга 2016.05.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн “Хөдөө булан” гэдэг газар малчин Л-ийн хонин сүрэгт Сүхбаатар аймгийн Халзан сумаас 20 хонь авчирч нийлүүлж тавьсан нь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Адаартын хаяа” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Үхрийн хорт салст халуурал” болох нь;

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл смуын Сэлэнгэ багийн “Цэнгэлийн бөөрөг” гэдэг газар малчин Ж-гийн 1 үхэр 2016.05.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хоргдсон тул аймгийн МЭАЦЛ-д шинжилэхэд “Дуут хавдар” болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Гүнжийн даваа” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2016.05.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн “Тэрэг” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.05.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжилэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Ой, хээрийн түймэр: 

Унтарсан түймэр: Дорнод аймгийн Баяндун сумын залгаа, Баян-Уул сумын Заяат багийн “Зүүн зүрх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Хилийн 842-849 дүгээр тэмдэгийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2016.05.24-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, орон нутгийн 39 иргэн, нийт 85 хүн ажиллаж Баяндун сумын нутагт гарсан түймрийг 2016.05.27-ны өдрийн 15:40 цагт цурамд оруулан 2016.05.30-ны өдрийн 15:00 цагт бүрэн унтрааж Хилийн цэргийн 0275 дугаар ангийн хилийн заставт хүлээлгэн өгсөн.

Цурамд байгаа түймэр: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Зэрлэг 3 дугаар  багийн нутаг “Горьхон” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.30-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн орон нутгийн 32 иргэн ажиллаж тус сумын нутагт гарсан түймрийг 2016.05.30-ны өдрийн 20:15 цагт цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 3 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 8 дугаар байрны гадна пасад шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.30-ны өдрийн 12:31 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна  гэсэн дуудлагыг 2016.05.30-ны өдрийн 13:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна  гэсэн дуудлагыг 2016.05.30-ны өдрийн 21:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын Ялалт багийн нутаг “Саяг” хүнсний дэлгүүрийн хажууд машин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.30-ны өдрийн 09:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top