Зуны сар хэдийнэ гарсан ч тэнгэр хангай төдийлөн дулаарахгүй байна. Энэ жилийн зуншлага муу, гантай байх төлөвтэйг ч зурхайчид хэлж буй. Охид нимгэрч, ногоо ургаж, дэлхий дэлэгнэх цагаар өдөр шөнөгүй шороо нүдэж, цаг агаар хүртэл тааламжгүй, улс төрийн их бужигнаан дунд тэнгэрийн ааш “эвдэрчихэв” үү гэлтэй хүйтэн өдрүүд үргэлжилсээр. Хэзээ дулаарах вэ, хэзээ зун болох гэсэн зуныг хайсан, нэхсэн асуултууд хаа сайгүй. Цонхны цаана исгэрэх салхи хүртэл сэтгэл жиндээх. Ингэхэд жинхэнээсээ энэ жил зун болох болов уу гэсэн адын бодолд толгойд бууна. Ядаж байхад сонгууль болно. Дараа нь АСЕМ болно. Тэнгэр хангай ирэх зургадугаар сард ямар байхыг Ус цаг уурын хүрээлэнгийнхны гаргасан урьдчилсан судалгаагаар ингэж “бууж” байна.
Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хагаст 11-16 градус, өмнөд хагаст 15-20 градус дулаан буюу Увсын ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Завханы хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр, арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хоёрдугаар, арав хоногийн эхний хагаст сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Энэ сард Увсын нутаг, Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсэг, Завханы ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, Ховдын өмнөд, Баянхонгорын зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.
Сарын эхэн болон нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар түр зуур 12-14 м/с, зарим үед дуу цахилгааны өмнө 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 14-19 градус дулаан байх бөгөөд Хөвсгөлийн баруун, Булганы зүүн, Төв аймгийн хойд хэсэг, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0,5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эх болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, хөрсний гадарга дээр 0-2 градус хүрч сулхан цочир хүйтэрнэ, өдөртөө 15-20 градус дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч шөнөдөө 5-10 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Энэ сард Хөвсгөлийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Өвөрхангайн ихэнх нутаг, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, эцсээр зарим газраар бага зэргийн бороо орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо орох үеэр салхи зарим газраар түр зуур 12-14м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь 14-19 градус дулаан буюу Хэнтий, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр сэрүүсч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 28-33 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Энэ сард Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын баруун хойд болон өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар бороо орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо хур орох үеүдэд салхи зарим газраар түр зуур ширүүснэ, ялангуяа хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр борооны өмнө түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 18-23 градус дулаан байх бөгөөд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд бүх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй.
Энэ сард Өмнөговийн ихэнх нутаг, Дундговийн баруун өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо хур орох үеүдэд салхи ихэнх нутгаар түр зуур ширүүснэ. Ялангуяа хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр дуу цахилгааны үеэр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч болзошгүй байна.
www.news.mn