Онцгой байдлын албаны 310 албан хаагч ажиллажээ

1464825786574f77ba3dfaa.jpg

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдүүдийн амгалан тайван баярлах нөхцлийг хангах зорилгоор, Нийслэийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах тухай” А/46 дугаар тушаал гаргасан. Тушаалын хэрэгжилтыг хангаж нийслэлийн Онцгой байдлын газрын анги байгууллагуудын 310 албан хаагч, 64 автомашин техник хэрэгсэлтэй ажиллалаа.

Баярын арга хэмжээ болсон Чингисийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүй долоон худаг, Найрамдал зуслан зэрэг газруудад учирч болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, Тэрэлж, Туул голын Хар усан тохой, Маршалын гүүр, Яармаг, Сонсголонгийн гүүр зэрэг хүн ихээр төвлөрдөг голын эрэг дагуу эргүүлд гарч, амарч байгаа иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.

Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрийн ногоон бүс, Баянзүрх дүүрэг Их тэнгэр, бага тэнгэрийн ам, Төр хурх, Залаат, Хан-Уул дүүрэг Зайсан, Богины ам,Чандмань, Нүхт, Арцат, Түргэн, Жаргалантын ам, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг Шарга морьт, Шадивлан, Майхан толгой, Сэлх, Бэлхийн ам, Сонгинохайрхан дүүрэг Баруун, зүүн салаа Баянголын ам зэрэг газруудад аялж, амарч байгаа иргэдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажилласан юм.

 

scroll to top