Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Өмнөговь аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг болон говийн ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 15-20 градус, Их нууруудын хотгор болон Дорнод Монголын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал:  4-нд баруун болон төвийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр, 5, 7-нд  зарим газраар, 6-нд говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи 4-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр, 5-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 4-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 7-нд өдөртөө ихэнх нутгаар  дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.29-ний өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, ар гэрийн 4 хүн, орон нутгаас 4 иргэн, нийт 21 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.02-ны өдрийн байдлаар завьтай 30 км, явганаар 18 км, нийт 48 км газарт самналт хийж, анх унасан гэх газраас Цагаан тавилангийн төгсгөл, Хар-Ус гэдэг газрууд хүртэл эрлийн ажиллагааг хийж 22:50 цагт буусан.

Ус, цас, шаварт саатсан: Төв аймгийн Баян сумын “Сантын рашаан” гэдэг газарт иргэн Б-гийн эзэмшлийн 17-36 УБА улсын дугаартай Грейс загварын микроавтобус шаварт суусан тухай дуудлагыг 2016.06.02-ны өдрийн 01:10 цагт хүлээн авч Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч ажиллаж 10 хүүхэд, 8 том хүн, нийт 18 зорчигчтой микроавтобусыг шавраас татан гаргасан.

Усны осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний баруун талд туул голд цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2016.06.02-ны өдрийн 20:31 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч ажиллаж О /49 настай, эрэгтэй/-н цогцосыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн “Бага бургас” гэдэг газар малчин Б-гийн 18 хонь 2016.05.09-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.15-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Цагаан булаг” гэдэг газар малчин А-гийн 6 хурга 2016.05.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж  УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.23-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багийн “Хөх-Овоот” гэдэг газар малчин Э-гийн 10 хонь 2016.05.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн “Жаргалантын хүр” гэдэг газар малчин Б-гийн 1 хонь 2016.04.15-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянцагаан багийн “Ширээ” гэдэг газар малчин Б-гийн 25 хурга 2016.05.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.05.27-ны өдрийн 222 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянцагаан багийн “Хуурай булаг” гэдэг газар малчин Б-гийн 20 хурга, 8 хонь 2016.05.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Ам дэрс” гэдэг газар малчин А-гийн 36 хонь, 22 хурга 2016.05.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Архуст сумын Ноён шанд багийн “Сайрын бууц” гэдэг газар малчин Ч-гийн 28 хонь, 25 хурга 2016.05.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн “Хөдөө булан” гэдэг газар малчин Л-ийн хонин сүрэгт Сүхбаатар аймгийн Халзан сумаас 20 хонь авчирч нийлүүлж тавьсан нь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Адаартын хаяа” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Үхрийн хорт салст халуурал” болох нь;

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл смуын Сэлэнгэ багийн “Цэнгэлийн бөөрөг” гэдэг газар малчин Ж-гийн 1 үхэр 2016.05.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хоргдсон тул аймгийн МЭАЦЛ-д шинжилэхэд “Дуут хавдар” болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн “Тэрэг” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.05.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом багийн “Алтрагийн Салхитын-Ам” гэдэг газар малчин Д-гийн суурьт 1 үнэг 2016.05.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цогт сумын Рашаант багийн “Уст-Улаан” гэдэг газар малчин У-гийн суурьт 1 ямаа 2016.05.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Эрдэнэ-Уул багийн Мухар-Элэгдийн “Өндөр-Эрэг” гэдэг газар малчин Б-гийн 2 үхэр 2016.05.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Адаартын хаяа” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Үхрийн хорт салст халуурал” болох нь тус тус тогтоогдсон.

3.Ой, хээрийн түймэр: 

Хэнтий аймгийн Дадал сумын залгаа, Биндэр сумын Баянгол багийн “Шавартын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.01-ний өдрийн 16:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Биндэр сумын 55 иргэн, Дадал сумын 4 иргэн, нийт 71 хүн ажиллаж 2016.06.01-ний өдрийн 20:04 цагт цурманд оруулан 2016.06.02-ны өдрийн 20:50 цагт бүрэн унтрааж Биндэр сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 2 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна  гэсэн дуудлагыг 2016.06.02-ны өдрийн 10:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна  гэсэн дуудлагыг 2016.06.02-ны өдрийн 15:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Борхойн талын өргөн чөлөөний гудамжийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.02-ны өдрийн 15:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна  гэсэн дуудлагыг 2016.06.02-ны өдрийн 16:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 65 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.02-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой осол:

Химийн бодис алдагдсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Бөхийн өргөө уруудаад 22Б байрны айлуудаас химийн бодис үнэртээд байна гэсэн дуудлагыг 2016.06.02-ны өдрийн 18:48 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж, тус байрны 36 айлд үзлэг хийж “Газдек” багажаар хэмжилт хийхэд үл мэдэгдэх бодис илэрсэн тул НОБГ-ын химийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ж.Дамбадаржаа болон ОБЕГ-ын харъяа ГСХ-ийн мэргэжилтэн, дэслэгч Ш.Мөнхтулга, дэслэгч Э.Оюунгэрэл нар ирж “Акура драгер, ХМ-7000” багажаар хэмжилт хийхэд органик бодисийн уурын хэмжээ их гарсан тул орц, хонгил, дээврийн хөндийн цонхнуудыг онгойлгон агааржуулалт хийж, бодисийн үнэрийг саармагжуулах арга хэмжээ авсан. Тус газрыг дүүргийн Цагдаагийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ч.Банзрагч, СӨХ-ийн менежер О.Эрдэнэсүх, Т.Батчулуун нарт хүлээлгэн өгсөн. Тухайн газар дээр НОБГ-аас хурандаа А.Дашням, хурандаа Х.Ууганбаяр, НМХГ-аас И.Баттөгс, Б.Бат-Өлзий, дүүргийн ОБХ-ээс дэд хурандаа Л.Цэрэндаваа, дэслэгч Д.Энхтүвшин, МШУТ-ийн  жижүүрийн бүрэлдэхүүн  тус тус ажилласан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top