Усчин аврагчдын сургалтад 20 аймгийн 81 аврагч хамрагдаж байна

IMG_7017.jpg

Усчин аврагчдын үүрэг гүйцэтгэлийн чадамжийг нэмэгдүүлэх зорилготой усан бассейны сургалт явагдаж байна. Тус сургалтад 20 аймгийн 81 аврагч хамрагдаж байгаа юм.

IMG_7048Усанд эрэн хайх, аврах ажиллагаа явуулна гэдэг олон талын чадвар, тэсвэр тэвчээр шаарддагддаг. Тэгвэл зарим аврагчид маань усны мандал дээр сэлэлт сайтай боловч гүний шумбалт тааруу байх нь бий. Тиймээс энэ удаагийн сургалтаар 3-4 төрлөөр сэлэлт хийх, гол, нууранд хэрхэн хүний амь нас аврах, усанд эндсэн хүнийг хэрхэн гүнээс гаргаж авах, хүн үүрээд уснаас хэрхэн гарах, усан дотор хоорондоо дохиогоор хэрхэн ойлголцох зэрэг арга техникийг эзэмшиж байгаагаараа үр дүнтэй сургалт болж байгаа аж.

IMG_7056Түүнчлэн энэ удаагийн сургалт Төв усан бассейнд хийгдэж байгаагаараа  давуу талтай гэнэ. Учир нь усан бассейн нь гүндээ 5 м, гүехэндээ 1,2 м байдаг учир гүний аврах ажиллагааны шумбалтын дасгалуудыг хийхэд тохиромжтой юм байна.

IMG_7031Дашрамд сонирхуулахад, өврөөр даллах сэлэлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Аврах тусгай ангийн аврагч Д.Батболд амжилттай оролцож, усан спортын 3-р зэрэг хамгаалжээ.

IMG_7082IMG_7113IMG_7125IMG_7144IMG_7098

scroll to top