Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Зэвсэг хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн цэргийн байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нээж, үг хэлэв. Үүний дараа төрийн цэргийн байгууллагуудын удирдлагууд өөрсдийн байгууллагуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хийсэн.
Мэдээлэлтэй танилцсаны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн цэргийн байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнд хандаж үг хэлсэн юм.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Цэрэг, хүчний байгууллагууд дүрэмт хувцсаа дотоодын нөөц бололцоогоо ашиглан, дотооддоо үйлдвэрлэдэг болох нь чухал байгааг онцоллоо. Түүнчлэн аливаа гэмт хэрэг, аюул осол, гамшгийн эрсдэл тулгарсан үед авран хамгаалахаас илүүтэй урьдчилан сэргийлэх ажлыг ард иргэдийн дунд зохион байгуулах, иргэдэд чиглэсэн сургалт сурталчилгааг эрчимжүүлэх нь зүйтэйг онцлон тэмдэглэсэн юм.