“Команд штабын” сургуульд” хойд бүсийн офицер бүрэлдэхүүн хамрагдаж байна

IMG_3995.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/160 тоот тушаалаар Хойд бүсийн Онцгой байдлын газруудын офицер бүрэлдэхүүний дунд “Команд штаб”-ын сургуулийг зохион явуулах удирдамж батлагдсан.

Уг удирдамжийн дагуу зохион байгуулагдаж байгаа “Команд штабын” сургуульд хойд бүсийн Орхон, Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, зарлан мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 42 офицер удирдах албан тушаалтан хамрагдаж байна.IMG_3985Сургалтын нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, орон нутгийн онцгой байдлын газрын дарга нарт оролцлоо.

IMG_3963Сургалтын хөтөлбөрийн дагуу “Онцгой байдлын албаны шинэчлэлт, цаашдын зорилт” сэдвээр  онцгой байдлын хурандаа П.Баттогтох, “Гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлага”, “Бүсийн төв болон аймгуудын харилцан ажиллагаа” сэдвээр Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр нар сургалт зохион явуулав.

Сургалт 2016 оны 6 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд зохион явагдана.

ksh2

Үйл ажиллагааны арга тактикийг боловсронгуй болгоход бүс нутгийн онцлогийг харгалзан үзэх нь presentation татах

scroll to top