Орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах ангилалын болон бие бүрэлдэхүүний сургалт, олон нийттэй харилцах чиглэлээр хийгдсэн ажлын явцыг үнэлж дүн, шинжилгээ хийх, заавар зөвлөгөө өгч үр дүнг дээшлүүлэхэд зорилгоор шалган туслах, зааварчилгаа өгөх ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр орон нутгийг зорьлоо.
Онцгой байдлын газар, анги байгууллагын бие бүрэлдэхүүний сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний боловсруулалт, хэрэгжилтэд үнэлэлт өгөх, бие бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар, сэтгэл зүйн болон бие бялдрын бэлтгэлжилтийг шалгах, гамшгаас хамгаалах ангиллын сургалтын төлөвлөгөө, хэрэгжилт, үр дүнд үнэлгээ өгөх, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээг ашигласан байдалд үнэлэлт дүгнэлт өгөх юм.
Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймагт 2016 оны 06 дугаар сарын 06-17-ны өдрүүдэд ажиллах юм.