Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал АНУ-ын Аляск мужийн Үндэсний гвардийн урилгаар 2016 оны 06 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд АНУ-д зохион байгуулагдаж буй “Каскадын өндөрлөг 2016” гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургуульд оролцож байна.
Тус дасгал сургуульд Монголоос гадна Бангладеш, Вьетнам, Филиппин, Тайланд болон Тонга улсын төлөөлөгчид ажиглагчаар оролцож байна.
Энэ удаагийн дасгал сургуулиар Каскадын тектон хавтангийн бүсэд 9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсоны улмаас Номхон далайн баруун хойд хэсэгт цунами үүсч хавсарсан гамшиг үүссэн үед хор уршгийг арилгах ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгааг шалгах юм.