Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтран төсөл хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллага, хандивлагч олон улсын байгууллага, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж буй үндэсний Төрийн бус байгууллагуудын дунд “Мэдээлэл солилцох уулзалт”-ыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байна.
Уг уулзалтын зорилго нь Гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааны явц, амжилт, туршлага, оролцогч байгууллагуудын өнөөгийн болон цаашдын бодлого, үйл ажиллагаа талаар мэдээлэл хуваалцах, ОБЕГ-аас шинээр батлагдсан зарим баримт бичгийн талаар мэдээлэл хүргэхэд оршиж байгаа юм.
“Мэдээлэл солилцох уулзалт”-нд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, НОБГ, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд, ОБЕГ-тай санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж буй ТББ-аас бүрдсэн нийт 50 гаруй төлөөлөл оролцож байна.
Тус уулзалтыг зохион байгуулснаар Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр зорьж буй тѳсѳл, хѳтѳлбѳр, бусад зохион байгуулах үйл ажиллагаанд давхардалт үүсгэхээс сэргийлэх зохицуулалт хийх, тус үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, Сендайн үйл ажиллагааны хүрээ барим бичиг болон ГЭОНОБҮХ-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд холбогдох талуудын оролцоот үүрэг нэмэгдэх үр дүнд хүрэх юм.