Усчин аврагчид хээрийн дадлага сургуульд гарлаа

9X1A3384.jpg

Нийслэлийн Засаг даргын Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тухай захирамж, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны “Урсгал усны дадлага зохион байгуулах тухай” А/47 тоот тушаалаар Нийслэлийн Аврах анги хээрийн дадлага сургуулийг Баянзүрх дүүргийн Гачуурт тосгон Туул голд зохион байгуулж байна.

9X1A3274

Туул гол нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр 93 км дамжин урсдаг. Энэ нь үерийн аюулаас гадна хотын иргэд зуны улиралд голын эргээр амарч зугаалдаг, гарц, гарамгүй газраар гол гатлах зэргээс үүдэлтэйгээр усанд осолдож амь насаа алдах зэрэг болзошгүй эрсдэлийг дагуулж байдаг.

9X1A3282

Нийслэлийн Аврах анги 2010 оноос хойш жил бүрийн 2016 оны 6 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15 хүртэл завьт эргүүлийн арга хэмжээг зохион байгуулж үер, гол усны аюулаас иргэдийн амь насыг авран хамгаалан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилладаг.

9X1A3290

Энэ жилийн хувьд ч НОБГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын хамтарсан удирдамжийн дагуу Туул гол дагуу завьт эргүүл арга хэмжээг зохион байгуулахаар аврагчид урсгал усны хээрийн дадлагатаа гараад байна.

9X1A3314

9X1A3261

scroll to top