Уснаас аврах ажиллагаанд орчин техник хэрэгсэл ашиглаж байна

9X1A3035.jpg

Зургаа дах жилдээ үргэлжилж буй завьт эргүүлийг ажиллуулснаар үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэдэд шуурхай хүргэх боломж бүрдэж, усны ослын дуудлагын тоо , усанд осолдсон хүний тоо буурсан эерэг үзүүлэлттэй байгаа юм.

9X1A2997

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлж байгаа Аюулгүй амгалан Улаанбаатар зорилтын хүрээнд иргэдийнхээ аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэхийн тулд нийслэлийн хөрөнгө оруулалтаар аврагчдыг орчин үеийн техник хэрэгслээр хангаж тийрэлтэд завь, усны мотоцикль, уснаас аврах, эрэн хайх зориулалтын тусгай камер, хөвөгч гүүр зэрэг уснаас аврах ажиллагааны 28 нэр төрлийн 185 ширхэг багаж ашиглаж байна.

9X1A3233

9X1A3000

Дадлага сургуулиар аврагчдын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг бататгах давтан сургалтыг хийхийн зэрэгцээ нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинээр нийлүүлэгдсэн усны тийрэлтэд завь, мотоцикль, хөвдөг гүүрийг аврах ажиллагаанд ашиглах туршилтыг хийж байна.

9X1A3158   Олон улсын шаардлага хангахуйц багаж хэрэгслийг аврах ажиллагаанд ашигласнаар иргэдийг учирч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аврах ажиллагааг богино хугацаанд шуурхай зохион байгуулах нөхцлийг бүрдүүлж байна гэж аврагчид ярьж байна.

9X1A3011   Нийслэлийн Аврах ангийн усчин аврагчид 2012 оноос хойш усны ослоос  нийт 146 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

9X1A3248   Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур элбэг байгаа нь голуудын үерийн түвшин нэмэгдэж иргэд усанд осолдох, автомашин усанд саатах, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автах зэрэг хүндрэл гарч байна. Нийслэлд орсон борооны улмаас Туул, Тэрэлж гол үерлэсэн байна. Өнөөдөр гэхэд иргэд усанд боогдсон дөрвөн удаагийн  дуудлагаар аврагчид ажиллажээ.

9X1A3309  Иймд, амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, гол ус үерлэсэн үед иргэд, малчид тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гарам, гарц, гүүрээр зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас  сэрэмжлүүлж байна.

9X1A3267

9X1A3328

9X1A3009

 

scroll to top