Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшиж, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи их төлөв зүүн өмнөөс 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 градус, говийн аймгуудын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: үүлшиж, түр зуурын бороо орно, салхи зүүн хойноос 6-11 м/с. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 12, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 14-нд баруун зүгийн нутгаар, 15-наас ихэнх нутгаар дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, ар гэрийн 4 хүн, орон нутгаас 4 иргэн, нийт 21 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.10-ны өдрийн байдлаар эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр түр зогсоосон.

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн “Харсайрын булан” гэдэг газар Дэлгэр мөрөн голын усанд иргэн Б /30 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудагыг 2016.06.06-ны өдрийн 20:06 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг зохин байгуулсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул 2016.06.07-ны өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон боловч дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрийнхэн нь 2016.06.10-ны өдрийн 12:00 цагт ирүүлж тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Усанд саатсан: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны Тэрэлжийн модон гүүрний дэргэд Туул голын усанд автомашин суусан тухай дуудлагыг 2016.06.10-ны өдрийн 12:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч ажиллаж 2 зорчигчтой, 65-02 УНЧ улсын дугаартай суудлын автомашин усанд суусан байсныг;

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн “Тавын толгой” гэдэг газар Идэрийн голын усанд иргэн О-гийн эзэмшлийн 86-86 ЗАА улсын дугаартай суудлын автомашин суусан тухай дуудлагыг 2016.06.10-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж 1 зорчигчтой автомашиныг 2016.06.10-ны өдрийн 14:00 цагт  уснаас тус тус татан гаргасан.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн “Шовгор тэсэг” гэдэг газар малчин У-гийн суурьт 1 тэмээ 2016.06.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар малчин Ц-гийн 1 үхэр 2016.06.02-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

 

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн суурьт 3 хонинд 2016.06.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.06.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Үер, усанд боогдсон: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутгаар бороо орсны улмаас Ховд гол үерлэж Баянгол багийн “Тэрлэн замын-Арал” гэдэг газар 2 айл өрх усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.10-ны өдрийн 09:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж 9 иргэн, 2 өрх айл, 4 малыг нүүлгэн шилжүүлж аюулгүй газарт;

Ховд аймгийн Мянгад сумын нутгаар бороо орсны улмаас “Их гол”, “Бага гол” үерлэж Чацаргант багийн “Мөрөнгийн дээд-Ам” гэдэг газар 6 айл өрх усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.10-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж 20 иргэн, 6 өрх айл, 2000 малыг нүүлгэн шилжүүлж аюулгүй газарт;

Ховд аймгийн Булган сумын нутгаар бороо орсны улмаас булган гол үерлэж Байтаг багийн “Шуудай мод” гэдэг газар 5 өрх айл усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.10-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж 35 иргэн,  5 өрх айлыг аюулгүй газарт;

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутгаар бороо орсны улмаас Ховд гол үерлэж 3 дугаар багийн Улаанхаргана гэдэг газар 2 хүн бэлчээрлэж байсан малаа авах гэж яваад усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.10-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч ажиллаж иргэн М /41 настай, эрэгтэй/, Ө /35 настай, эрэгтэй/ нарыг 4 малын хамт аюулгүй газарт тус тус шилжүүлсэн.

 

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.11-ний өдрийн 02:32 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.10-ны өдрийн 14:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.10-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой осол: 

Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн урд талд авто замын зорчих хэсэгт 53-83 УНТ улсын дугаартай суудлын автомашин, 41-95 УБТ улсын дугаартай суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2016.06.10-ны өдрийн 21:04 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч ажиллаж иргэн А /25 настай, эрэгтэй/, Б /28 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top