Хоёр иргэнийг усанд осолдохоос аврав

DSCF9362.jpg

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур элбэг байгаа нь голуудын үерийн түвшин нэмэгдэж иргэд усанд осолдох, автомашин усанд саатах, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автах зэрэг хүндрэл гарч байна. Нийслэлд орсон борооны улмаас Туул, Тэрэлж гол үерлэсэн байна.

Тухайлбал Налайх дүүргийн 6 дугаар хорооны Тэрэлжийн модон гүүрний дэргэд Туул голын усанд автомашин суусан тухай дуудлагаар /2016.06.10/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ажиллав.

Дуудлагаар очиж ажиллахад хоёр иргэн Nissan X-trail маркын автомашины кузов дээр гарсан, голын ус автомашины копудыг давсан, эрэг рүү гарах боломжгүй болсон байдалтай байсан.

Аврагчид шуурхай арга хэмжээ авч аврах ажиллагааг зохион байгуулсаны үр дүнд  завь, аврах олсыг ашиглан хоёр иргэний амь насыг авран хамгааллаа.

13444432_1164822433590621_1728024390_n13414061_1164822463590618_798384498_n

scroll to top