Онцгой байдлын алба тусгай зориулалтын ЯЦБМ-ы анхны механик жолоочтой боллоо

20160610_102228.jpg

Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрээр өнгөрсөн онд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, галын зурвас татах, түймэр унтраах зориулалтаар ашиглах явган цэргийн байлдааны (БМП) зургаан автомашиныг зэвсэглэмжгүйгээр Онцгой байдлын албанд олгосныг ой, хээрийн түймэр их гардаг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт хуваарилсан бөгөөд тусгай хэрэгслээр тоноглон аврах үйл ажиллагаанд ашиглахад бэлэн болоод байна.

20160610_100955
ОБЕГ-аас дээрх автомашины жолооч 9 албан хаагчийг Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийг түшиглэн 45 хоногийн хугацаатай, тусгай хөтөлбөрөөр механик жолоочийн сургалтад суралцуулав. Сургалтын төгсгөлд албан хаагчид жолоодлогын улсын шалгалт амжилттай өгч төгсөв.

20160610_101130
Механик жолоочийн сургалтын арга хэмжээнд БХИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал, хурандаа Д.Баасандамба, Боловсрол сургалтын хэлтсийн дарга, хурандаа Н.Наранжамц, Тамгын хэлтсийн дарга, хурандаа Ө.Батмөнх, ЦНС-ийн Сургалтын албаны дарга, хурандаа З.Жамъянчагнаа, ГУСГ-ын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Д.Мөнхбат, ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа С.Амгалан нар оролцов.

20160610_102909
Сургалтад амжилттай суралцсан Онцгой байдлын албан хаагчдад Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн “Тусгай зориулалтын явган цэргийн байлдааны машины механик жолооч”-ийн мэргэжлийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулав. Эдгээр албан хаагчид мөн жолооны “М” ангилалтай болж, онцгой байдлын алба механик жолоочдоор хүч сэлбэлээ.

20160610_103053

scroll to top