Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А\163 тоот тушаалаар Хойд бүсийн Онцгой байдлын газруудын дуудлага хүлээн авагч, жолооч, холбоочин нарын сургалтыг 2016 оны 06 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулж байна.
Сургалтад хойд бүсийн Орхон, Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг аймгийн Онцгой байдлын газрын дуудлага хүлээн авагч, жолооч, холбоочин, зарлан мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 78 офицер, ахлагч бүрэлдэхүүн хамрагдаж байна.
Өнөөдөр 06 цаг 30 минутанд албан хаагчдыг түргэн цугларалтаар цуглуулж, 2 км газарт гүйж гимнастик хийлгэснээр сургалт эхэлсэн.
Сургалтын нээлтэд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр оролцож “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын шинэчлэлт, чиг үүрэг” сэдвээр хичээл заалаа.
Мөн тус газрын холбоо зарлан мэдээллийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, ерөнхий инженер, онцгой байдлын дэд хурандаа Л.Энхболд “Онцгой байдлын албаны холбоо, мэдээллийн системийн тухай”, онцгой байдлын дэслэгч С.Өнөрсайхан “Холбоо зохион байгуулалт” сэдвээр танхимын сургалт явууллаа.