Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр:  Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар  27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 16,19-нд зарим газраар, 17-нд төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд  нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 19-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Тэрэлжийн гүүрэн дээрээс согтуу хүн усанд уначихлаа гэсэн дуудлагыг 2016.06.15-ны өдрийн 00:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч, нийслэлийн Аврах ангийн эрэн хайх аврах салбарын 6 албан хаагч, нийт 16 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 06:50 цагт гүүрнээс доош 200 метр зайд иргэн Ш /25 настай, эрэгтэй/-н цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн иргэн Ц /84 настай, эмэгтэй, мартаж, санадаг эмгэгтэй/ гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.12-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, цагдаагийн 4 албан хаагч, ар гэрээс 6 хүн, нийт 16 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Мэргэжил сургалт үйлдвэрлэл хэсгийн хашаанаас Б /1.8 настай, эмэгтэй/ элсэн дээр тоглож байгаад алга болсон тухай дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 12:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, Цагдаагийн газраас 8 албан хаагч, ар гэрээс 18 хүн, нийт 42 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж тус сумын “Отгонтэнгэр” хүнсний дэлгүүрийн урд явж байсныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн “Жилчингийн-Ам” гэдэг газраас иргэн Ц /46 настай, эрэгтэй/ гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн “Шовгор тэсэг” гэдэг газар малчин У-гийн суурьт 1 тэмээ 2016.06.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар малчин Ц-гийн 1 үхэр 2016.06.02-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн “Устын булаг” гэдэг газар малчин Ц-гийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар багийн “Шар хөндийн-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 10 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Их харгана” гэдэг газар малчин Э-гийн суурьт 2 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Шар хүнгүй” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багийн “Хар давааны-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн суурьт 3 хонинд 2016.06.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.06.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Үер, усанд боогдсон: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан-Арал багийн “Цагаан-Арал” гэдэг газар Ховд гол үерлэж айл өрхүүд, малтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.11-ний өдрийн 20:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж 2016.06.14-ний өдрийн байдлаар 3 айл өрхийн 114 үхэр, 88 адууг гол гаталган аюулгүй болгосон.

Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөндий” гэдэг газар Ховд гол үерлэж айл өрхүүд, малтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэн ажиллаж байна.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 5, зөрчлийн 2,  мэдээллийн 1 дуудлагатай байлаа.    

Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал  унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын Мангирт багийн хашаанд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багт эзэнгүй айлын хашаанд өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 15:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 7 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Бунханы 80 айлын хойно айлын амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 20:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна  гэсэн дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 21:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна  гэсэн дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 01:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт, Оросын булгийн баруун урд харалдаа зам дээр ачааны Норд бенз маркийн, УНЦ 06-24 улсын дугаартай автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.15-ны өдрийн 04:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top