Хөдөө аж ахуйн ухааны доктор төрлөө

byamba-darga-702x336-1.jpg

Монгол Улсад Улсын нөөцийн газар үүсэн байгуулагдсаны 51 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн босгон дээр Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Ц.Бямбарагчаа “Мал аж ахуйг зудын эрсдлээс хамгаалах өвс, тэжээлийн оновчтой нөөцлөх, тээвэрлэх асуудал” сэдвээр докторын зэрэг амжилттай хамгаалж хөдөө аж ахуйн ухааны доктор боллоо.

Онцгой байдлын хурандаа Ц.Бямбарагчаагийн хувьд улсын нөөцийн газрын ууган ажилтны нэг бөгөөд өвс, тэжээлийн нөөцийн асуудлаар олон жил судалгаа шинжилгээний ажил хийсэн  албаны манай мэргэшсэн албан хаагчдын нэг юм.

Шинэхэн доктортоо Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүний өмнөөс  цаашдынх нь ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсье.

scroll to top