Усчин-аврагчид мэргэжлийн үнэмлэхээ гардаж авлаа

9X1A4143.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/131 дугаар тушаалын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн усчин-аврагч, шумбагчдыг бэлтгэх сургалт “Усан спорт сургалтын төв”-д амжилттай явагдаж дууслаа.

Усчин аврагчдын үүрэг гүйцэтгэлийн чадамжийг нэмэгдүүлэх зорилготой тус сургалтад 20 аймгийн 81 аврагч хамрагдсан юм.

9X1A3996

Эдгээр аврагчид маань өнөөдөр нээлттэй хичээл хийж, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудад юу сурч, мэдсэнээ тайлагнаж, мэргэжлийн үнэмлэхээ гардаж авлаа.

9X1A4129

Усанд эрэн хайх, аврах ажиллагаа явуулна гэдэг олон талын чадвар, тэсвэр тэвчээр шаарддагддаг. Тэгвэл зарим аврагчид маань усны мандал дээр сэлэлт сайтай боловч гүний шумбалт тааруу байх нь бий. Тиймээс энэ удаагийн сургалтаар 3-4 төрлөөр сэлэлт хийх, гол, нууранд хэрхэн хүний амь нас аврах, усанд эндсэн хүнийг хэрхэн гүнээс гаргаж авах, хүн үүрээд уснаас хэрхэн гарах, усан дотор хоорондоо дохиогоор хэрхэн ойлголцох зэрэг арга техникийг эзэмшсэнээрээ үр дүнтэй сургалт болжээ.

9X1A4111

Түүнчлэн энэ удаагийн сургалт Төв усан бассейнд хийгдэж байгаагаараа  давуу талтай. Учир нь усан бассейн нь гүндээ 5 м, гүехэндээ 1,2 м байдаг учир гүний аврах ажиллагааны шумбалтын дасгалуудыг хийхэд тохиромжтой байсан юм.

9X1A3961

Дашрамд сонирхуулахад, өврөөр даллах сэлэлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Аврах тусгай ангийн аврагч Д.Батболд амжилттай оролцож, усан спортын 3-р зэрэг хамгаалжээ.

9X1A4166

9X1A4133

9X1A4452

scroll to top