Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод Булган, Говь-Алтай, Дархан, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:   Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын баруун болон, төв, зүүн аймгуудын хойд хэсгээр  бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говь, талын нутгаар  баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, говь талын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 7-12 м/с. Өчигдрөөс сэрүүсч 20-22 градус дулаан байна.  

Төлөв байдал:  20-нд баруун аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 23-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ө /2 настай, эрэгтэй/ гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.18-ны өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, Цагдаагийн газрын 6 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,  2016.06.19-ний өдрийн 05:20 цагт хүүхдийг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Уснаас эрэн хайх: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд хадан хясааны дэргэд Туул голд хүүхэд усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.18-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч ажиллаж иргэн М /16 настай, эрэгтэй/ усанд живж нас барсан байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд  шилжүүлэн өгсөн.

Ус, цас, шаварт саатсан: Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн нутаг “Хархираа гол”-д 19-73 УВХ, 84-89 УВХ, 86-30 УВХ, 87-65 УВХ улсын дугааруудтай Зил-130 загварын 4 автомашин айл нүүлгэж яваад голд суусан тухай дуудлагыг 2016.06.18-ны өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч ажиллаж 29 зорчигчтой, 4 автомашиныг татан гаргаж аюулгүй болгосон.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн “Шовгор тэсэг” гэдэг газар малчин У-гийн суурьт 1 тэмээ 2016.06.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар малчин Ц-гийн 1 үхэр 2016.06.02-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн “Устын булаг” гэдэг газар малчин Ц-гийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар багийн “Шар хөндийн-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 10 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Их харгана” гэдэг газар малчин Э-гийн суурьт 2 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Шар хүнгүй” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Цуврайн Вандант” гэдэг газар малчин Э-гийн 1 үхэр 2016.06.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багийн “Хар давааны-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн суурьт 3 хонинд 2016.06.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.06.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Булштайн дэнж” гэдэг газар малчин Ш-ийн 30 хонь 2016.06.08-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Үер, усанд боогдсон: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан-Арал багийн “Цагаан-Арал” гэдэг газар Ховд гол үерлэж айл өрхүүд, малтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.11-ний өдрийн 20:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж 2016.06.14-ний өдрийн байдлаар 3 айл өрхийн 114 үхэр, 88 адууг гол гаталган аюулгүй болгосон.

Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөндий” гэдэг газар Ховд гол үерлэж айл өрхүүд, малтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэн ажиллаж байна.

Үер, усанд боогдсон: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн “Цагаан-Арал” гэдэг газар Ховд гол үерлэж айл өрх, малтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.12-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж, 2016.06.18-ны өдрийн байдлаар нийт “Цагаан-Арал” гэдэг газраас 174 малыг усаар гаталган гаргасан.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 2, орон нутагт галын 4 дуудлагатай байлаа.  

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Эрэл” ХК-ний дэргэд дулааны шугамын худагт цахилгааны утас шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.18-ны өдрийн 14:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.18-ны өдрийн 15:03 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт зуны амбаар шатаж  байна гэсэн дуудлагыг 2016.06.18-ны өдрийн 14:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 6 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн орцонд буйдан шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.18-ны өдрийн 17:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн 5 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт орцонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.18-ны өдрийн 18:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн “Хуучин спирт”-ын үйлдвэрийн агуулахад задгай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.18-ны өдрийн 19:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top