Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Жамьяндоржийн Лувсандэмбэрэл нь өвчний улмаас таалал төгсч бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Өнөөдөр талийгаачийг сүүлчийн замд нь үдлээ.
Талийгаачийг ОБЕГ-ын Соёлын төвөөс үдэн гаргасан бөгөөд түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, ОБЕГ, ЦЕГ-ын хамт олон нь салах ёслолд оролцлоо.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.