Үнэлгээнд хамрагдсан 62 байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газар эхний 13 дугаар байрт оржээ

atg_700.jpg

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу “авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг хоёр жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлсан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд хоёр жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Уг чиг үүргийн хүрээнд төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээг гаргаад байна.

Шударга байдлын үнэлгээ (ШБҮ) гэж тухайн байгууллагын гадаад байдлын үнэлгээ, дотоод шударга байдлын үнэлгээ, бодлогод оролцогчдын үнэлгээнд үндэслэсэн үнэлгээ юм.

Шударга байдлын үнэлгээгээр Онцгой байдлын ерөнхий газар нь  2015 онд 77.8 оноо авч, үнэлгээнд хамрагдсан нийт 62 байгууллагаас 13-т, Засгийн газрын агентлагуудаас 8 дугаарт жагссан байна. Шударга байдлын үнэлгээний дэд үзүүлэлтээр авч үзвэл төрийн байгууллагуудаас гадаад шударга байдлын үнэлгээгээр 13, дотоод шударга байдлын үнэлгээгээр 32, бодлогод оролцогчдын үнэлгээгээр 19 дүгээр байрт тус тус оржээ.

scroll to top