“Говийн чоно-2016” газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал болон Онцгой байдлын ерөнхий газраас хамтран Улаанбаатар хот болон Орхон аймагт зохион байгуулсан билээ.
Уг арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газар болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай үүрэг харьяа бүхий яам, агентлаг мөн АНУ-ын Номхон Далайн команд, АНУ-ын Номхон Далайн арми болон хүмүүнлэгийн тусламжийн улс орнуудын багийн гишүүн байгууллагаас 100 гаруй хүн оролцсон юм.
Тэгвэл тус ажлын хүрээнд АНУ-ын Элчин сайд Женифер Зиндал Галт Орхон аймгийн Онцгой байдлын газарт зочиллоо. Тэрбээр газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.