ЗАРЛАЛ

PGD-in-Education.jpg

          2016-2017 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын нэрэмжит тэтгэлгээр “Төрийн захиргаа, орон нутгийн удирдлага” сэдвээр магистрын зэрэг хамгаалах 1 жилийн тусгай хөтөлбөр сургалтад 2 албан хаагчийг элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Элсэн суралцах хүсэлт гаргасан албан хаагчдын дэлгэрэнгүй бүртгэлийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт ирүүлнэ үү.

Сургалтад хамрагдах албан хаагчид дараах шаардлагыг хангасан байхыг анхааруулъя.

Тавигдах шаардлага:

Сургалтад хамрагдах албан хаагчид нь:

  • Онцгой байдлын албанд тогтвор суурьшилтай 3-5 жил ажилласан офицер байх,
  • Төрийн захиргааны үндэс, эдийн засгийн онолын үндэс, менежментийн үндэс сэдвээр орос хэл дээр тестеер шалгалтын түвшингийн шаардлага хангасан байна.

Бүрдүүлж, бүртгүүлэх материал:

  1. Өргөдөл
  2. Биеийн байцаалт (төрийн албан хаагчийн 1-р маягт)
  3. Тус академид орохыг хүссэн 5 шалтгаан, ямар учраас академид орох ёстой талаар орос хэл дээр бичсэн эссэ

Жич: Уг тэтгэлгийн хүрээнд Визийн зардал, ирэх очих замын зардал, дотуур байрны зардал, амжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал багтсан болно.

Захиргааны удирдлагын газар

scroll to top