Өнгөрсөн хоногт Улаанбаатар хот, Төв, Говь-Алтай, Дундговь, Говьсүмбэр, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон.
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх, баруун болон говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар сэрүүсч 14-19 градус дулаан байна.
22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 23-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар дулаарна.