Монгол Улсад Улсын нөөцийн байгууллага үүсэн байгуулагдсаны 50 жилийг ойг энэ сарын 24-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Тус ойн хүрээнд Улсын нөөцийн газраас бүтээлч ажлуудыг өрнүүлж байгаа юм. Түүний нэг болох Улсын нөөцийн шатахууны салбаруудын газрын тосны бүтээгдэхүүний лаборантын “УНС-16-2” сургалт өнөөдөр эхэллээ.
Энэхүү сургалт нь газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой эрхзүйн актууд, чанарын хяналтын акт, газрын тосны бүтээгдэхүүний бүртгэл, хэмжилт, тооцоололтод анхаарах асуудал, Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжлийн дэлхий нийтийн чиг хандлага, Евро авто бензин, дизель түлш, онгоцны түлшинд тавигдах шаардлага, шинж чанар зэрэг олон сэдвийн хүрээнд явагдана.
Улсын нөөцийн бараа, материалын бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтын технологи, үйл ажиллагааг холбогдох норм, стандартын дагуу явуулх, ажилтан, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, ШТС-ын технологи, үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа дэвшилтэт техник, технологийн талаар албан хаагчдад мэдлэг олгох зорилготой тус сургалтад Улсын нөөцийн шатахууны салбаруудын газрын тосны бүтээгдэхүүний инженер, насосчин, лаборант, няравууд хамрагдаж байгаа юм.
Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.