Монгол Улс жил бүр “Дэлхийн донорын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тус өдрийг энэ жил манай улс “Цус бол амьдралын амин холбоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Тэгвэл Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт цусаа тогтмол бэлэглэдэг таван донор бий.
Тиймээс “Дэлхийн донорын өдөр”-ийг тохиолдуулан Газрын орлогч, УСТ-ын дарга онцгой байдлын дэд хурандаа Н.Чанцал, Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч онцгой байдлын ахмад Р.Батсайхан, Техник тоног төхөөрөмж хариуцсан инженер, онцгой байдлын ахмад М.Мөнхбат, ГТУ 32 дугаар ангийн салаан захирагч онцгой байдлын ахмад Б.Мягмаржав, ЭХАС-ын жолооч холбоочин онцгой байдлын ахлах ахлагч Э.Болдбаатар нарын хүндэт донорууддаа Онцгой байдлын газраас хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагналаар урамшууллаа. Дашрамд сонирхуулахад, Хэнтий аймаг нийт 747 донортой. Үүний 492 нь Чингис хотод ажиллаж амьдарч байна.