1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Төв, Орхон, Завхан, Ховд аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төв, говийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 6-11 м/с. Говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 14-16 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-нд төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 23-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Завхан аймгийн Идэр сумын “Идэр”-ийн голоор Швецарь улсын иргэн Буруно Дубач /69 настай, эрэгтэй/ 2016.05.24-ны өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Олон голын бэлчир гэдэг газар Сэлэнгэ мөрөнд 2016.06.10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2016.06.21-ний өдрийн 16:00 цагт Дэлгэрмөрөн голын “Хилэнт”-ийн гүүрнээс эхлэн завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулан;
Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг Морин туурай хясаа гэдэг газар иргэн Б гэдэг айлаас М /15 настай,эмэгтэй/, Б /3 настай,эмэгтэй/ нар 2016.06.21-ний 22:00 цагийн орчимд алга болсон тухай дуудлагыг 2016.06.22-ны өдрийн 00:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулан;
Уснаас эрэн хайх: Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн “Баян- Хайрхан” гэдэг газар 2016.06.21-ний өдрийн 15:30 цагт Улаанбаатар хотын харьяат Б /2 настай, эрэгтэй/-г ар гэрийнхэн нь хайгаад олохгүй байна. Хануйн голд осолдсон байж магадгүй тухай дуудлагыг 2016.06.21-ны өдрийн 23:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулан тус тус ажиллаж байна.
Ус шаварт саатсан: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Бүрэн толгойгоос төмөр замын 96 дугаар точек хүртэл замд усанд 88-67 УБВ улсын дугаартай суудлын автомашин суусан хүмүүс осгох аюултай байна гэсэн дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 18:15 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж зорчиж явсан 7 зорчигчтой суудлын автомашин хур бороо их хэмжээгээр орсоны улмаас жалганы усанд сууж, эвдэрч явах боломжгүй байсныг 2016.06.21-ний өдрийн 21:00 цагт уснаас татан гаргаж аюулгүй болгосон.
Аврах ажиллагаа: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурх багт жирэмсэн эмэгтэй бие засаж байгаад хүүхдээ нойлд унагсан тухай дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж иргэн У /24 настай, эмэгтэй/-гийн эндсэн ургийг нойлоос гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
3.Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн “Шовгор тэсэг” гэдэг газар малчин У-гийн суурьт 1 тэмээ 2016.06.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар малчин Ц-гийн 1 үхэр 2016.06.02-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн “Устын булаг” гэдэг газар малчин Ц-гийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар багийн “Шар хөндийн-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 10 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Их харгана” гэдэг газар малчин Э-гийн суурьт 2 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Шар хүнгүй” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Цуврайн Вандант” гэдэг газар малчин Э-гийн 1 үхэр 2016.06.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багийн “Хар давааны-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн “Булгийн дэнж” гэдэг газар малчин Л-ийн суурьт 1 үхэр 2016.06.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн суурьт 3 хонинд 2016.06.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.06.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Булштайн дэнж” гэдэг газар малчин Ш-ийн 30 хонь 2016.06.08-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
Үер, усанд боогдсон: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан-Арал багийн “Цагаан-Арал” гэдэг газар Ховд гол үерлэж айл өрхүүд, малтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.11-ний өдрийн 20:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж 2016.06.14-ний өдрийн байдлаар 3 айл өрхийн 114 үхэр, 88 адууг гол гаталган аюулгүй болгосон.
Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөндий” гэдэг газар Ховд гол үерлэж айл өрхүүд, малтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэн ажиллаж байна.
Үер: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2, 12, 19 дүгээр хороо, Доод салхит “Эрдэнэ зам ХХК”-ний хийсэн 2.5 км авто зам, далангийн шороо их хэмжээний устай байна гэсэн дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 10:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо, Дарь эхийн төв зам дагуу их хэмжээний устай байна гэсэн дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 10:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч, дүүргийн нийтлэг үйлчилгээний газрын 35 албан хаагч, нийт 42 хүн 21, 27 дугаар хорооны үерийн далан сувагийг сэтлэж усыг соруулан;
Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 28 дугаар байрны 1 дүгээр орцны зоорийн давхар их хэмжээний устай байна гэсэн дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж зоорийн давхрын усыг соруулан;
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, “Рашаан”-ы 6, 7, 8, 9 дүгээр гудамж их хэмжээний устай байна гэсэн дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 10:17 цагт хүлээн авч тус нийслэлийн Аврах ангийн 13 албан хаагч, 2 автомашин, Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 25 алба хаагч, 2 автомашин, дүүргийн 29 иргэн, нийт 67 хүн гудамжийн усыг соруулан;
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 17, 23 дугаар хороо, Тосгоны 4 дүгээр гудамжийн 46/Б тоот, Баянхошууны 5 дугаар гудамжийн 1/А тоот, Хангайн 17 дугаар гудамжийн 2 тоот, тус дүүргийн шүүхийн байрны гадна талбайд их хэмжээний устай байна гэсэн дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 10:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 албан хаагч үерийн усыг тус тус соруулан аюулгүй болгож ажилласан.
4.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн зөрчлийн 1, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 35 дугаар гудамжийн 4 тоотод иргэн Д.Пүрэвдоржийн эзэмшлийн 18-65 ХӨВ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 09:53 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын аврах Гал унтраах, 27 дугаар ангийн 6 албан хаагч,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багт айлын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 00:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын аврах Гал унтраах, 15 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР