УЛСЫН ХЭМЖЭЭНД 2016 ОНЫ ЭХНИЙ 6 САРЫН БАЙДЛААР ГАРСАН ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ

Объектын гал түймрийн талаар: 

Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах 49 анги, гал түймрийн  2176 дуудлага хүлээн авсанаас 1393 удаагийн гал түймэр дээр унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 1335 удаа,  2 тасгийн хүчээр 45 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 32 удаа, үүнээс 1137 гал түймрийг 30 минутанд, 170 гал түймрийг 30-60 минутанд, 115 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж,  нийт 5545.6 тн ус, 2916.3 л хөөс, 40373.8 литр шатахуун зарцуулж, 383 эрдэнэт хүний амь бие, 530 барилга, байшинг авран хамгаалсан байна.

Гамшиг, ослын талаар:

Гал түймэр унтраах аврах ангиуд гамшиг, техникийн холбогдолтой ослын 320 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор 1542 албан хаагчийн бүрэлдэхүүн, 296 автомашинтай гарч гамшгийн голомтод 2983 цагийн үүрэг гүйцэтгэж, 8322.4 литр шатахуун зарцуулж, 3012 хүний амь насыг авран хамгаалсан байна.

Шүүлэг авсан талаар:

Гал түймэр унтраах аврах ангиудаас Тактикийн сургууль 103, салааны тархалтын сургууль 1108, өдөр тутмын дасгал сургууль 8736, мэргэжлийн чиглэлээр 2658, албаны чиглэлээр 1984 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор нийт 180.414 хүнийг хамруулсан байна.

Гал унтраах шуурхай төлөвлөгөө 851,  шуурхай карт 817- тодотгол хийж, бие бялдарын шалгуур үзүүлэлтээр онц 1897, сайн 252, дунд 1082, гал унтраах дасгал сургуулийн нормативаар онц 1640, сайн 2178, дунд 1256, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 2578, сайн 4020,  дунд 2835,  хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 2406, сайн 3814, дунд 2900, гал унтраах дүрмээр онц 3023, сайн 3685, дунд 2769 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР

scroll to top