УЛСЫН ХЭМЖЭЭНД 2016 ОНЫ ЭХНИЙ 6 САРЫН БАЙДЛААР ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ

Улсын хэмжээнд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 13 аймгийн 47 суманд 81 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 21293 га ой, 332.653 га хээр, нийт 353.946 га талбай түймэрт өртсөн байна. Түймрийн улмаас /урьдчилсан байдлаар/ байгаль, эколгид 310.871.286 төгрөг, эд материалд 2.497.500 төгрөг, унтраахад 10.068.050 төгрөгийн зардал гарсан байна.

Түймэрт 3 хүн нас, барж 4 түлэгдэж, 19 айлын гэр, 10 саравч шатаж, 160 толгой, 1 автомашин, 120 ширхэг хилийн шон шатсан байна.

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас /давхардсан тоогоор/ 854 албан хаагч, 80 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 279 албан хаагч, Зэвсэгт хүчнээс 159 албан хаагч, 39 автомашин,орон нутгаас 1856 иргэн, 212 автомашин тус тус дайчлагдан нийт 3148 хүн, 331 автомашинтай ажилласан байна.

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР

scroll to top