Улсын нөөцийн газар байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэж байна

9X1A5748.jpg

Анх 1965 онд Сайд нарын Зөвлөлийн 244 дүгээр тогтоолоор хуучнаар Худалдаа бэлтгэлийн яамны харьяа бөөний бараа баазыг түшиглэн Улсын нөөцийн газрыг байгуулжээ.

9X1A5689Тэгвэл Онцгой байдлын албаны тулгын гурван чулууны нэг болсон Улсын нөөцийн газар байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож, тус байгууллагын үе үеийн удирдлага, албан хаагчид өнөөдөр Соёлын төв өргөөнд баярын арга хэмжээгээ зохион байгуулж байна.

Тус баярын арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх П.Даш, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Улсын нөөцийн газрын анхны дарга, Монгол улсын гавьяат агрономич  Ц.Өөлд, Улсын нөөцийн газрын дарга асан М.Моёор, Ж.Бямбаноров, Т.Ганболд, Улсын нөөцийн хэлтсийн дарга асан, бэлтгэл хурандаа П.Батаахүү, Төв аймгийн Жаргалант сум дахь Улсын нөөцийн салбарын дарга асан, Монгол Улсын гавьяат аграномич  Г.Нэргүй нарын хүндэт зочид, Улсын нөөцийн байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчид хүрэлцэн ирсэн юм.

9X1A5882

9X1A58649X1A59469X1A5912Дашрамд сонирхуулахад, 1921 онд Ардын харилцан туслалцах хоршоог байгуулснаар Монгол оронд үндэсний худалдааны суурь тавигдаж хоршоонд Богд хаант Улсын эх дагина Дондогдулам болон нам төрийн дээд удирдлагууд болох Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, С.Данзан нар анхны гишүүнээр элсч, улсаас санхүүгийн туслалцаа үзүүлэн урт хугацаатай зээл олгосон нь Улсын нөөц үүсч бий болох үндэс суурь болсон гэж үздэг аж.

9X1A60149X1A6016

9X1A6154 9X1A6123 9X1A6101 9X1A6084 9X1A6041

scroll to top