ГТУА 54-р анги 20 жилийн ойгоо тэмдэглэлээ

1.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54-р анги 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Тус анги нь анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 1996 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 тоот захирамжаар 33 албан хаагчийн орон тоо, төсөвтэй  байгуулагдаж, ангийн анхны даргаар Монгол Улсын спортын мастер, ахлах дэслэгч Ж.Болд томилогдон ажиллаж байсан түүхтэй. Эдүгээ 20 жилийн хугацаанд тус ангийн албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын төлөө 720 гаруй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагад ажиллаж, аж ахуй нэгж, иргэдэд учирч болох 3 тэрбум 500 сая төгрөгийн эд хөрөнгө, 15 хүний амь насыг авран хамгаалсан сайхан түүхийг бүтээжээ.

Ингээд түүхт 20 жилийн ойгоо тэмдэглэж буй хошууч И.Төмөрбаатар захирагчтай Гал түймэр унтраах, аврах 54-р ангийн албан хаагчиддаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2

scroll to top