Сонгуулийн санал авах байруудад урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийлээ

13467620_881895438605730_1917415274_o.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутагт дэвсгэрт байршилтай Монгол Улсын их хурал болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг НОБГ-аас зохион байгууллаа.

13499797_881895431939064_1014387730_oШалгалтад Чингэлтэй дүүргийн 47, Баянгол дүүрэгт 60, Сонгинохайрхан дүүрэгт 90, Баянзүрх дүүрэгт 89, Сүхбаатар дүүрэгт 43, Хан-Уул дүүрэгт 46, Налайх дүүрэгт 11, Багануур дүүрэгт 9, Багахангай дүүрэгт 2, нийт 397 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандарын холбогдох заалтыг зөрчсөн 1797 зөрчил илэрчээ.

Үүнд сонгуулийн санал авах байруудын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төлөвлөөгүй, ажилтан албан хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, барилга байгууламжид галын дохиоллын систем суурилуулаагүй, цахилгааны нөөц эх үүсвэр байрлуулаагүй, гал унтраах анхан шатны бага хэрэгсэл, гал унтраагуурыг стандартын дагуу байрлуулаагүй, дутуу, авралтын зам гарцын схем зургийг хийж байрлуулаагүй, монтажны утсанд механик гэмтлээс хамгаалсан хамгаалалт хийгээгүй зэрэг нийтлэг дутагдлууд илэрсэн байна.

13493575_881895455272395_1726695069_oҮүнээс 137 зөрчилийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 1, мэдэгдэл 384, танилцуулга 1, дүгнэлт 397-г тус тус бичиж, сонгуулийн санал авах байрны ахлах зохион байгуулагч нарт хүргүүлжээ.

Түүнчлэн ажлын байр үйл ажиллагааны өдөр тутмын галын  аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах ажилтанг томилж галын аюулгүй байдлын дотоод хяналтыг сайжруулж ажиллах, санал тоолох машин, дотоод хэрэгцээний компьютер, түр зөөврийн цахилгаан дамжуулагч зэрэг цахилгаан хэрэгслүүдийн угсралтыг мэргэжлийн цахилгаанчнаар гүйцэтгүүлж, ашиглалтын аюулгүй байдлыг хангах, барилга байгууламжид төлөвлөгдөж хийгдсэн аврах зам гарцыг хааж, нарийсгаж бараа материал, тоног төхөөрөмж хураасан газруудын аврах зам гарцуудыг чөлөөлж болзошгүй гал түймэр бусад ослын үед аврах нүүлгэн шилжүүлэх үеийн шаардлагад нийцүүлж ашиглалтын бэлэн байдлыг хангах, Гал унтраах зориулалтын дотор даралтад усны цэгүүд төлөвлөж хийгдсэн газруудад хэвийн ажиллагаа, иж бүрдлийг шалгаж бэлэн байлгах, ашиглалтын шаардлага хангасан 4 кг-аас дээш багтаамжтай 2-оос доошгүй гал унтраагуурыг санал авах байруудад харагдахуйц, авахад хялбар газарт байрлуулах гэсэн шардлагуудыг ханган ажиллах талаар заавар зөвлөмж өглөө.

13509783_881895435272397_430636035_o

scroll to top