Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дархан-Уул, аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 градус, говийн аймгуудын өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос 6-11 м/с. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун болон төвийн аймгуудын зарим, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд  ихэнх нутгаар, 7 дугаар сарын 1-2-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 29,30-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар  дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Завхан аймгийн Идэр сумын “Идэр”-ийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн Б /69 настай, эрэгтэй/ 2016.05.24-ны өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Олон голын бэлчир” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд 2016.06.10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч 2016.06.21-ний өдрөөс 2016.06.24-ний өдөр хүртэл 300 км газарт, 2016.06.25-ны өдрөөс Булган аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч Сэлэнгэ мөрний усанд эрэн хайх ажиллагааг Хутаг-Өндөр сумаас Хялганат тосгон хүртэл нийт 160 км газарт, 2016.06.27-ны өдрийн 09:00 цагаас Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч Цагааннуур сумын Оргих багийн “Мойлт баян нуга” гэдэг газраас Сэлэнгэ мөрний усанд эрэн хайх ажиллагааг Орхон-Сэлэнгийн бэлчир хүртэл 120 км газарт  явсан.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Хонхор”-ын задгайд оршин суугч иргэн Н /21 настай, эрэгтэй/ тус багийн “Суу толгой” гэдэг газар Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.25-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, Цагдаагийн байгууллагаас 2 албан хаагч, орон нутгаас 43 иргэн, нийт 60 хүн эрэн хайх ажиллагааг 2016:06:27-ны өдрийн 09:00 цагаас 23:00 цагт тус сумын нутаг Суу толгой гэдэг газраас Өгөөмөр, Гүнжийн булаг хүртэл Орхон голын усанд 50 км газарт самналт хийсэн.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хөндий багийн “Хар-Ус” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км/ тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат иргэн Н /24 настай, эмэгтэй/ 2016.06.27-ны өдрийн 14:30 цагт Шишгэдийн голд усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.27-ны өдрийн 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 17:30 цагт хөдөлсөн. Тус сум нь аймгийн төвөөс 260 км зайтай.

Ус, цас, шаварт саатсан: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Эмгэд багийн нутаг “Омбын булаг” гэдэг газар 0005 УБӨ улсын дугаартай автомашин шаварт суусан дуудлагыг 2016.06.27 ны өдрийн 10:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч ажиллаж иргэн Б-гийн эзэмшлийн LEXUS-470 загварын автомашиныг шавараас татан гаргаж аюулгүй болгосон.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн суурьт 3 хонинд 2016.06.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.06.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Булштайн дэнж” гэдэг газар малчин Ш-ийн 30 хонь 2016.06.08-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Жаргалант” гэдэг газар малчин С-ийн 3 хонь, 2 хурганд  2016.06.22-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн “Булгийн дэнж” гэдэг газар малчин Л-ийн суурьт 1 үхэр 2016.06.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Цуврайн Вандант” гэдэг газар малчин Э-гийн 1 үхэр 2016.06.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Хэнтий аймгийн Дадал сумын 3 дуггар багийн “Ар булгийн даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд талд 50 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.27-ны өдрийн 16:55 цагт 17:06 цагт хүлээн авч тус аймгийн Хилийн 0287 дугаар ангийн 13 албан хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 25 хүн ажиллаж 2016.06.27-ны өдрийн 19:00 цагт бүрэн унтрааж, тус сумын “Агац” багийн засаг даргад хүлээлгэн өгсөн.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн , зөрчлийн 2 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 6 дугаар гудамжийн “Шилэн хийц” ХХК-ний 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.27-ны өдрийн 12:40 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.27-ны өдрийн 17:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.

6.Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Сэлхийн зуслангийн эцэст автомашины төмөр эд ангид төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2016.06.27-ны өдрийн 11:09 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 9 албан хаагч ажиллаж 61-33 УНГ улсын дугаартай “Nissan Vigrud” загварын автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн Ц (19 настай, эрэгтэй) гаргаж НЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top