Албан хаагчидтай уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо

20160623_080147.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал орон нутагт ажиллах үеэр Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцан албан хаагчидтай уулзлаа. Бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, албан хаагчдын санал сэтгэгдлийг сонссон юм.

Уулзалтын эхэнд ОБЕГ-ын дарга, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас албаны чадавхийг бэхжүүлэх, хууль эрх зүйн шинэчлэлүүдийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.

20160623_084357Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан, цаг алдалгүй түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор орон нутагт шинээр байгуулагдаж буй Гал түймэр унтраах, аврах ангиудын талаар танилцуулав.

20160623_08145020160623_081233Мөн таван аймгийн Гал түймэр унтраах, аврах ангийг Онцгой байдлын хэлтэс болгон өргөтгөж, бүтэц, орон тоог нэмэгдүүлж байгааг хэллээ. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын хувьд урьд нь 56 албан хаагчтайгаар үүрэг гүйцэтгэж байсан бол одоо албан хаагчдын тоо 110-д хүрч нэмэгджээ.

20160623_080239Техник, тоног төхөөрөмжийн хангалт сүүлийн жилүүдэд эрс дээшилж, 2015-2016 онд гэхэд албаны хэмжээнд улсын төсөв болон гадаад улс орны зээл, тусламжаар 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгааг дурдлаа. Эдний хамт олон гэхэд 2015-2016 онд үндсэн албаны болон аврах ажиллагааны найман автомашинаар хангагджээ.

20160623_08165420160623_100203Ирэх долдугаар сарын нэгнээс эхлэн улсын хэмжээнд бүсийн удирдлагын тогтолцоонд шилжиж шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллах болсныг албан хаагчдад мэдээллээ. 2017 онд гэхэд Орхон аймгийн Эрдэнэ баг, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Халх гол суманд гал түймэр унтраах, аврах анги шинээр байгуулах болсныг хэлсэн. Мөн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд албан хаагчдын цалин, амь насны даатгалыг нэмэгдүүлэх, хувцас, хэрэгслийн хангалтыг сайжруулахад шат дараалсан арга хэмжээг авч ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.

20160623_080300

 

scroll to top