Үерийн гамшгаас ангижрах нь

00e3d470fe0af51cdd795f6b1441a231.jpg

Энэ сарын 20-21-ний хооронд нийслэлд орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн айл өрх, гудамж талбай усанд автаж оршин суугчдаас дуудлага тасраагүй юм. Энэхүү борооноор нийт 210 айл өрхийн байшин, зоорь луу ус нэвтэрч, 200 метр зам талбай эвдэрч сүйдэн, үерийн ус зайлуулах суваг нурсан байна.

Тийнхүү тус дүүргийн айл өрхөөс ирсэн дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтэс болон Дүүргийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газраас очиж нөхцөл байдалтай танилцан, үерийн усыг соруулж суваг шуудуу татжээ. Цаашлаад үерт өртсөн бүсүүдэд гоц халдвар тархахаас сэргийлж тухайн хэсгийн айл өрхүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийхээс гадна ус зайлуулах суваг байрлуулан, шороон далан барих ажлыг эхлүүлэх ажээ. Баянзүрх дүүргийн үерт автсан бүсэд 3,4,5,8,9,10,12,17,18,21,24,27 дугаар хороод багтах юм байна.

www.etoim.mn

scroll to top