Усчин аврагчдын усны дадлага сургууль боллоо

3.jpg

Усчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 11 аврагч тус аймгийн Баянтүмэн сумын нутаг “Шаазан нуур”-нд усанд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг хийлээ.

4Дадлага, сургуулийн үеэр усчин аврагчид маань уснаас аврах ажиллагааны техник, багаж, хэрэгслийг ашиглах, усчин  аврагчдын мандлын сэлэлт, гүний шумбалтыг гүйцэтгэж, ур чадвараа баталгаажуулсан юм.

1Түүнчлэн амралт зугаалгын улирал үргэлжилж байгаа тул ард иргэд гол, нуурын усанд ойрхон бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байхыг тус аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон ‪анхааруулж, Хэрлэн голын эрэг орчмоор хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна.

2

scroll to top