1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 30-32 градус дулаан байна.
Төлөв байдал: 4-нд төвийн аймгуудын зарим газраар, 5-7-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Завхан аймгийн Идэр сумын “Идэр”-ийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн Б /69 настай, эрэгтэй/ 2016.05.24-ны өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Олон голын бэлчир” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд 2016.06.10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч 2016.06.21-ний өдрөөс 2016.06.24-ний өдөр хүртэл 300 км газарт, 2016.06.25-ны өдрөөс Булган аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч Сэлэнгэ мөрний усанд эрэн хайх ажиллагааг Хутаг-Өндөр сумаас Хялганат тосгон хүртэл нийт 160 км газарт, 2016.06.27-ны өдрийн 09:00 цагаас Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч Цагааннуур сумын Оргих багийн “Мойлт баян нуга” гэдэг газраас Сэлэнгэ мөрний усанд эрэн хайх ажиллагааг Орхон-Сэлэнгийн бэлчир хүртэл 120 км газарт зохион байгуулсан. 2016.07.02-ны 15:56 цагт /16:30 цагт/ Хөвсгөл аймгийн Рашаант сумын Сэлэнгэ багийн нутаг “Цацын булан” гэдэг газарт байдаг гүүрнээс 350 км зайд Сэлэнгэ мөрний салаанаас бургасанд тээглэгдэн тогтсон байсан цогцосыг 2016.07.01-ны 19:00 цагийн орчим Рашаант сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч олсон. Тухайн цогцос алга болсон хүний цогцос мөн гэж “Тарган сарлаг” Аялал жуулчлалын компаний захирал нотолсон учир ажиллагааг зогсоосон.
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Хонхор”-ын задгайд оршин суугч иргэн Н /21 настай, эрэгтэй/ тус багийн “Суу толгой” гэдэг газар Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.25-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, Цагдаагийн байгууллагаас 2 албан хаагч, орон нутгаас 43 иргэн, нийт 60 хүн эрэн хайх ажиллагааг 2016.06.30-ны өдөр тус сумын Шар-Ус багийн Орхоны гүүрнээс, Хушаатын гүүр хүртэл 150 км, Суу толгой гэдэг газраас Хар хошуу гэдэг газар хүртэл усаар 80 км, Суу толгойгоос-Орхоны гүүр хүртэл 80 км нийт 310 км газарт самналт хийсэн. 2016.07.02-ны өдөр усаар 427 км газар эрэн хайсан.
3.Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Цагаан шилүүстэй” гэдэг газар /Сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.02-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгын 15 иргэн, нийт 27 хүн ажиллаж байна.
Дорнод аймгийн Булган сумын Хулсан шанд багийн “Цагаан чулуут” гэдэг газар /Аймгийн төвөөс урд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.02-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгаас 10 иргэн, нийт 22 хүн ажиллаж, 2016.07.02-ны өдрийн 22:30 цагт цурманд оруулан, 23:40 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.
4.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.02-ны өдрийн 08:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах, 15 дугаар ангийн 6 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.02-ны өдрийн 15:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах, 22 дугаар ангийн 6 албан хаагч,
Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.03-ны өдрийн 04:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах, 41 дүгээр ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
5.Техникийн холбогдолтой осол:
Тээврийн хэрэгслийн осол: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөв багийн “Шаазан” гэдэг газар Улаанбаатар Замын-Үүдийн чиглэлийн автозамд зорчиж байсан 30-57 УНО улсын дугаартай “Камиро” загварын автомашин, 95-80 улсын дугаартай “Сүзүки” загварын автомашинтай мөргөлдсөн гэсэн дуудлагыг 2016.07.02-ны өдрийн 02:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, Шүүхийн шинжилгээний албаны 6 албан хаагч, Цагдаагийн 6 албан хаагч, нийт 17 хүн ажиллаж, иргэн Н /40 настай, эрэгтэй/, М /38 настай, эмэгтэй/, М 34 настай, эмэгтэй/, Д /51 настай, эрэгтэй/ нар хүнд гэмтсэн байсныг эмнэлэгт, иргэн Б /51 настай, эмэгтэй/, Б /23 настай, эмэгтэй/, Ц /37 настай, эмэгтэй/, Э /43 настай, эмэгтэй/, А /22 настай, эмгэтэй/ нар нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР