Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг,Төв болон зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 4-9 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлэрхэг, хотын баруун хэсгээр түр зуурын бороо орно, салхи баруун өмнөөс 5-10 метр, 29-31 градус дулаан байна.

Төлөв байдал: 6, 7-нд баруун аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо, 8-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Хонхор”-ын задгайд оршин суугч иргэн Н /21 настай, эрэгтэй/ тус багийн “Суу толгой” гэдэг газар Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.25-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, Цагдаагийн байгууллагын 2 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 28 хүн эрэн хайх ажиллагааг 2016.07.04-ны өдөр Суу толгой гэдэг газраас Шаамар сумын нүхэн гүүр хүртэл усаар 360 км газарт эрлийн ажиллагааг явуулсан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Нисэхийн хясааны хойд талд туул голын усанд цогцос байна гэсэн дуудлагыг 2016.07.04-ний өдрийн 19:58 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч ажиллаж нэр, хаяг тодорхойгүй /60 орчим настай, эрэгтэй/ хүний цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.     

3.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Цагаан шилүүстэй” /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.02-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 13 иргэн, нийт 25 хүн ажиллаж 2016.07.04-ний өдрийн 21:30 цагт унтраасан.

Дорнод аймгийн Халхгол  сумын Ялалт багийн “Замын худаг” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.04-ний өдрийн 15:18 цагт хүлээн авч тус орон нутгийн 16 иргэн, Матад суман дах газрын тосны Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн 25 ажилчин, нийт 41 хүн ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Жаргалант” /сумаас зүүн хойш 25 км/-т, ”Хөхөлийн ширээ” /зүүн хойш 50 км/-т гэдэг газруудад аянга буусны улмаас хээрийн түймэр гарсныг 2016.07.04-ний өдрийн 18:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч,  Дарьганга сумын 25 иргэн 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.07.05-ны өдрийн 06:50 цагт унтраасан.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 8, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.               

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын клиникийн 2 дугаар нэгдсэн эмнэлгийн 1 дүгээр давхарт цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.04-ний өдрийн 11:39 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд агуулахад буйдан шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.04-ний өдрийн 21:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.04-ний өдрийн 13:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 37 дугаар ангийн 5 албан хаагч,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багт 3х4 хэмжээтэй  түлшний амбаар, 8х5 хэмжээтэй малын саравч, 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.04-ний өдрийн 15:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 12 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top