Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги нээлтээ хийлээ

13579841_1077692202317323_1952786910_o.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Дорнод аймагт ажиллаж байна. Тэрбээр тус аймгийн Баян-Уул суманд шинээр байгуулагдаж буй Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн нээлтэд оролцож, албан хаагчиддаа амжилт хүслээ.

13589238_1077692315650645_1444909213_oМонгол Улсын Засгийн газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Баян-Уул суманд Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн юм.

13621770_1077692468983963_156191958_oМөн тус ангийн нээлтийн ёслолын үеэр Онцгой байдлын албанд шинээр орж буй 53 албан хаагч Төрийн тусгай албаны тангаргаа өргөлөө.

13589248_1077691635650713_762744902_oТүүнчлэн Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ой, хээрийн болон объектын гал түймрийг унтраах үзүүлэх сургууль хийж, ангийн нэрэмжит 32 бөхийн барилдааныг зохион байгуулсан юм.

13616282_1077689235650953_1505924150_o 13621660_1077689295650947_1864679249_o 13639661_1077689292317614_1927959356_o

scroll to top