Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад олон жил идэвхи, зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг өнөөдөр шагнаж урамшууллаа.
Албан хаагчдыг шагнах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал болон даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Уул уурхайн аврах ангийн захирагч, онцгой байдлын хурандаа Дагдандоржийн Ариундалай, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Нийслэлийн Онцгой байдлын газрын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 64 дүгээр ангийн гал сөнөөгч, онцгой байдлын дэслэгч Алтангэрэлийн Давааням, “Цэргийн гавьяаны одон”-гоор ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Гомбожовын Ариунбуян, Хангалт үйлчилгээний ангийн Захиргаа үйлчилгээний албаны дарга, онцгой байдлын дэд хурандаа Найдангийн Баянбилэг, “Алтангадас” одонгоор НҮБХХ-ийн “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төслийн зохицуулагч, онцгой байдлын бэлтгэл хурандаа Шаазангийн Алтанчимэг, НОБГ-ын Санхүү хангалт үйлчилгээний ангийн үйлчлэгч Дагдангийн Пүрэвээ нарын таван албан хаагч шагнагдлаа.
Мөн “Шударга журам” медалиар Нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 28 дугаар ангийн гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Дашдоржийн Эрдэнэмөнх, Аврах тусгай ангийн Эрэн хайх аврах салбарын аврагч, онцгой байдлын ахлах ахлагч Батлутын Амаржаргал, “Цэргийн хүндэт медалиар” ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын захиргаа, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Дангийн Эрдэнэбат, Гамшгийн шуурхай удирдлагын газрын ерөнхий зохицуулагч, онцгой байдлын хошууч Сангийн Гантулга нарын 15 албан хаагч Хөдөлмөрийн хүндэт медалиар” Нийслэлийн Онцгй байдлын газрын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн механик-жолооч, онцгой байдлын ахлах ахлагч Пүрэвжавын Алтангэрэл, Хангалт үйлчилгээний ангийн жолооч, онцгой байдлын ахлах ахлагч Аривжихийн Амгаланбүрэн нарын таван албан хаагч шагнагдлаа.
Мөн өнөөдөр Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр Гамшгийн шуурхай удирдлагын газрын холбоо, зарлан мэдээллийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ламжавын Энхболд нарын 25 албан хаагч, “Баярын бичиг”-ээр НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагч, онцгой байдлын ахмад Очирбатын Ганболд нарын 39 албан хаагч, “Сайшаалын үнэмлэх”-ээр Санхүү хангалт үйлчилгээний газрын төсвийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын ахлах дэслэгч Нанзаддоржийн Найданболд нарын 56 албан хаагчийг шагналаа.
Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын тушаалаар хөдөлмөрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Захиргааны удирдлагын газрын бичиг хэргийн эрхлэгч, онцгой байдлын дэслэгч Норовын Болормаа нарын 11 албан хаагчийг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдсаныг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар гардууллаа.