Албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

9X1A6424.jpg

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам болон долоодугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр аюулгүй байдлыг хангаж, иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа.

9X1A6409Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төв, орон нутгийн газар, анги байгууллагын 4200 гаруй албан хаагч  2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах юм.

9X1A6399Иймд албаны өндөржүүлсэн бэлэн  байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан бие бүрэлдэхүүний ажлын хариуцлага, сахилга батыг чанд сахин, бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгов.

9X1A6375

 

scroll to top