Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Увс, Завхан аймгийн зарим газраар бороо орсон.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 градус, Говийн нутгийн зүүн хэсэг болон Дорнод, Дарьгангын тал тнутгаар 35-40 градус, Говийн нутгийн баруун хэсэг, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, түр зуурын бороо орно, дуу цахилгаантай, салхи өмнөөс зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 31-33 градус дулаан байна.

Төлөв байдал:  10, 12, 13-нд ихэнх нутгаар, 11-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн “Гангын тохой”  гэдэг газар Ерөө голын усанд Х /14 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.07.07-ны өдрийн 19:24 цагт /19:35 цагт/ хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.07.09-ний өдрийн 15:15 цагт цогцсыг олж уснаас гарган Дархан-уул аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Асем Вилла” хотхоны баруун талд Туул голын усанд А /21 настай, эрэгтэй/,  Ч /22 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлагыг 2016.07.09-ний өдрийн 11:20 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.07.09-ний өдрийн 12:16 цагт цогцсыг олж уснаас гарган дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Орхон багийн “Энхтал” гэдэг газар 96 дугаар зөрлөгийн орчим тогтмол усанд О /15 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.07.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.07.09-ний өдрийн 17:44 цагт цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Яарамгийн гүүрний зүүн талд Туул голын усанд 50 орчим насны нэр, хаяг тодорхойгүй иргэн  осолдсон тухай дуудлагыг 2016.07.09-ний өдрийн 17:38 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.07.09-ний өдрийн 17:58 цагт цогцсыг олж уснаас гарган дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас тус сумын Манхан 5-27 тоотод оршин суугч  А /7 настай, эмэгтэй/ Манхан 5-47 тоотод оршин суугч А  /11 настай, эмэгтэй/ нар үерийн усанд урссан тухай дуудлагыг 2016.07.09-ний өдрийн 21:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 45 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.07.10-ны өдрийн 00:24 цагт  А /7 настай, эмэгтэй/, А /11 настай, эмэгтэй/ нарын цогцсыг олж тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Ус, шаварт суусан: Ховд аймгийн Үенч сумын Улиастай багийн “Улаан-Эрэг” гэдэг газар 11 зорчигч бүхий суудлын автомашин Нарийны голын усанд суусан тухай дуудлагыг 2016.07.09-ний өдрийн 02:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.07.09-ний өдрийн 07:20 цагт машиныг татаж гарган эзэмшигч иргэнд хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн нутаг Чигэстэйн голын усанд Уаз-469 загварын автомашин усанд суусан тухай дуудлагыг 2016.07.09-ний өдрийн 19:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.07.09-ний өдрийн 20:50 цагт машиныг татаж гарган дотор нь зорчиж явсан 4 иргэнийг уснаас гарган аюулгүй болгосон.

Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн “Дунд гарам” гэдэг газар ЗИЛ 131 загварын 2 автомашин Тамирын голын усанд суусан, дотор нь зорчиж явсан 6 иргэн машин дээрээ гараад зогсож байна гэсэн дуудлагыг 2016.07.10-ны өдрийн  02:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч  1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 6 иргэнийг уснаас гарган аюулгүй болгосон.

 

3. Ой хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хонд” амралтын газрын чиглэлд автозамын зорчих хэсэгт иргэн С.Ганболдын эзэмшлийн 18-72 СЭА улсын дугаартай ачааны автомашин шатсаны улмаас замын хажуугийн ой мод руу тархан шатсан тухай дуудлагыг 2016.07.08-ны өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, 2 автомашинтай, аймгийн Цагдаагийн газрын 3 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 7 иргэн, 1 автомашинтай, Нийт 25 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.07.08-ны өдрийн 20:40 цагт цурамд оруулан, 2016.07.09-ний өдрийн 16:18 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль орчны улсын байцаагч С.Мөнхзул, байгаль хамгаалагч Н.Амараа нарт хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Тал булаг багийн нутагт “Адуун чулууны булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн тийш 75 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.09-ний өдрийн 17:44 цагт хүлээн авч тус суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.07.10-ны өдрийн 06:30 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутагт “Нарстайн ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойш 85  км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.09-ний өдрийн 20:45 цагт хүлээн авч тус суман дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн  14 албан хаагч, 1 автомашинтай, мөн сумын 10 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 1  дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хэсэг 24 дүгээр байрны 19 тоот  айлын тагтан дээр  гал гарч байна гэсэн дуудлагыг 2016.07.09-ний өдрийн 12:31 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 албан хаагч;

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн “Бөхөн уул”-ын 19 дүгээр гудамжийн 16 тоотод иргэн Е-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.09-ний өдрийн 13:41 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

scroll to top