Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Архангай, Баян-Өлгий, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн зарим газраар бороо орсон.

Өнөөдөр: Солигдмол үүлтэй. Баруун, Төв, Зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсэг Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод Улаанбаатар хотод үүлшинэ. Үдээс хойш түр зуур бороо орно, дуу цахилгаантай, салхи баруун хойноос 6-11 м/с, 22-24 градус дулаан байна

Төлөв байдал: 12, 13-нд ихэнх нутгаар, 11-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Ховд аймгийн Булган сумын Далт багийн Булган голын Ховгийн лагерт зусаж байсан Б /2 настай, эрэгтэй/ тоглож байгаад сураггүй болсон дуудлагыг 2016.07.10-ны 18:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 38 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Аврах ажиллагаа: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 70 дугаар байрны 2 дугаар орцны цахилгаан шатанд бага насны хүүхэд гацсан тухай дуудлагыг 17:12 цагт хүлээн авч тус нийслэлийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж, иргэн Г /48 настай, эмэгтэй/, иргэн Ж /10 сартай, эрэгтэй/ нарыг гаргаж аюулгүй болгосон.    

3.Үер, ус, шаварт саатсан:   

Ус, шаварт суусан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны Нарны гүүрний дэргэд 4 суудлын автомашин, 1 ачааны автомашин тус бүр 1 зорчигчтой усанд суусан тухай дуудлагыг 2016.07.10-ны өдрийн 09:52 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 2016.07.10-ны өдрийн 10:20 цагт;

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут багийн  “Түйн” голын усанд 2 зорчигч бүхий суудлын автомашин суусан тухай дуудлагыг 2016.07.10-ны өдрийн 13:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал  түймэр унтраах, Аврах 16 дугаар ангийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж 2016.07.10-ны өдрийн 13:40 цагт;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Баарангийн даваанд” 3 зорчигчтой суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 2016.07.10-ны өдрийн 15:46 цагт хүлээн авч тус Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 59 дүгээр ангийн 2 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Эмгэд багийн  /аймгийн төвөөс 35 км/-т “Хунтын гарам” гэдэг газар Онгын голын усанд 4 зорчигчтой суудлын автомашин суусан тухай дуудлагыг 2016. 07.10-ны 19:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 12 дугаар ангийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан.

Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн” Бор-Үзүүр” гэдэг газар  Цэнхэрийн голын усанд 7 зорчигч бүхий суудлын автомашин суусан тухай дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 02:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр уснаас татан гаргахаар ажиллаж байна.

Үер: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаар 2016.07.10-ны өдрийн 17:00-17:30 цагт усархаг ширүүн бороо, мөндөр орсны улмаас 4, 9, 13 дугаар багууд үерийн усанд автаж, айлын байшин нурж, 4 настай, хүүхэд үерийн усанд осолдож, нөхцөл байдал хүндэрсэн тул 2016.07.11-ний өдрийн 23:00 цагт аймгийн Онцгой комисс хуралдаж хариу арга хэмжээ авсан. Хохирлын хэмжээ нарийвчлан тогтоогдоогүй байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Монгол тауны дэргэд иргэн С-н 5 ханатай гэр усанд автсан тухай дуудлагын дагуу, тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 5 албан хааг, 1 автомашинтай;

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Тайны 10 дугаар гудамжийн 243 тоот айлын хашаанд их хэмжээний ус орсон дуудлагын дагуу, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтай;

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Яармагийн 3 дугаар гудамжийн 100 тоот айлуудын хашаанд их хэмжээний ус орсон тухай мэдээллийн дагуу, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж усыг соруулан гаргасан.

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Баянхушууны 32 дугаар гудамжийн 54 тоотод айлын гэрт их хэмжээний ус орсон тухай дагуу, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 1 автомашинтай;

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Тоосгоны 19 дүгээр гудамжийн 1 тоотод айлын гэрт их хэмжээний ус орсон тухай дуудлагын дагуу, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 1 автомашинтай;

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Тоосгоны 2 дугаар гудамжийн 18, 19 тоотод 2 айлын хашаанд их хэмжээний ус орсон тухай, дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 1 автомашинтай;

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны “Москва” хорооллын зүүн талын автозам их хэмжээний усанд боогдсон тухай дуудлагын дагуу, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автозамын ус зайлуулах хоолой бөглөрсөн байсныг цэвэрлэж;

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны “Баянгол”-ын 27 дугаар гудамжийн 11/А тоотодайлын гэрт их хэмжээний  ус орсон тухай дуудлагын дагуу, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 1 автомашинтай;

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар цэвэрлэх байгууламжийн дэргэд цахилгааны дэд станцны далан сэтэрсэн тухай мэдээлийн дагуу, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн салааны 8 албан хаагч, 1 автомашинтай;

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг Хилийн 0119 дүгээр ангийн 2, 3 дугаар гудамжинд их хэмжээний ус орсон тухай дуудлагын дагуу, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 1 автомашинтай;

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баянхушууны 6 дугаар гудамжийн 22/Д тоотод айлын хашаанд их хэмжээний ус орсон тухай дуудлагын дагуу, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 1 автомашинтай;.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Хилчин хотхоны зоорийн давхарт их хэмжээний ус орсон тухай дуудлагын дагуу, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж усыг соруулан гаргасан.

scroll to top