Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-өлгий, Баянхонгор, Булган, Орхон, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зарим газраар бороо орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ, баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говь, зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн саваар 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, 24-26 градус дулаан байна

Төлөв байдал: 13-нд баруун, төв, говийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Ховд аймгийн Булган сумын Далт багийн Булган голын Ховгийн лагерт тоглож байсан Б /2 настай, эрэгтэй/ тоглож байгаад сураггүй болсон дуудлагыг 2016.07.10-ны 18:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 38 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016-ны өдрийн 09.50 цагт Булган сумын Байтаг багийн нутаг “Хоёр-Улиас” гэдэг газраас /Сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т/ цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Үер, ус, шаварт саатсан: Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн ”Бор-Үзүүр” гэдэг газар  Цэнхэрийн голын усанд 7 зорчигч бүхий суудлын автомашин суусан тухай дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 02:25 цагт /07:00 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.07.11-ний өдрийн 14:25 цагт уснаас татан гаргаж, 7 иргэнийг аюулгүй газар хүргэсэн.

Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Галуутын хавцалд” /Сумын төвөөс урд зүгт 30 км-т/ “Лексус-570” загварын автомашин усанд сууж урсах гээд байна гэсэн дуудлагыг 2016.07.10-ны өдрийн 16:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашиныг татан гаргаж, 3 иргэнийг аюулгүй газар хүргэсэн.

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Товгор багийн “Хөх эргийн гарам”-д 35 хүний суудалтай “ПАЗ” загварын 2 автобус голд суусан гэсэн дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 14:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 35 хүнийг аюулгүй газар хүргэсэн.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн Намгийн үзүүр гэдэг газар /Аймгийн төвөөс 12 км-т/ “Ниссан-Патрол” загварын автомашин усанд суусан, урсаад байна гэсэн дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашиныг татан гаргаж 8 иргэнийг аюулгүй газарт хүргэсэн.

Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн Харзтайн амралтын дэргэд “Туул” голд хүмүүс усанд боогдсон байна гэсэн дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 10:17 цагт хүлээн авч Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 15 хүнийг аюулгүй газарт хүргэсэн.

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Хангамжийн хэсгийн урд голд иргэн М-ийн “Ланд Крузер-80” загварын автомашин урсаж байна гэсэн дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 16:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашиныг татан гарган, М /36 настай, эрэгтэй/, Ш /36 настай, эрэгтэй/ нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон шалтгаанаар цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Чулуут голын Хүрмийн гарамд “Старикс” загварын автомашин усанд унасан тухай дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 18 иргэн, 3 мотоцикль, 2 автомашин, нийт 24 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 7 хүнийг аюулгүй газар хүргэсэн.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3-р багийн нутаг “Мухар сайр” гэдэг газар Орхон голд “Ланд Крузер-100” загварын авто машин суусан дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 13:50 цагт хүлээн авч Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 4 хүнийг аюулгүй газар хүргэсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Монгол шилтгээн” амралтын газрын урд “Туул” голд хүмүүс боогдсон гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 22:12 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж С /34 настай, эрэгтэй/, М /11 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт гаргасан.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрхийн гүүрний зүүн талд “Туул” голд автомашин суусан гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 03:37 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б-ийн автомашин, иргэн Б-ийн автомашин, иргэн Т-ийн автомашинууд тус бүр 5 зорчигчтой, нийт 3 автомашин 15 зорчигч суусан байсныг татан гаргаж аюулгүй газарт хүргэсэн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ДЦС-3-ийн чанх урд Туул голд иргэн Э /24 настай, эмэгтэй/ живсэн гэсэн дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 13:38 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, осолдсон иргэний цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

 4.Ой, хээрийн түймэр:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ Хадын булаг багийн “Гурван-Ухаа” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.10-ны өдрийн 15:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 11 иргэн 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.07.11-ний өдрийн 11:15 цагт цурамд оруулсан, 18:00 цагт бүрэн унтраасан.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд Объектын гал түймрийн зөрчлийн 6, мэдээллийн 1, орон нутагт галын 1, мэдээллийн 1, дуудлагатай байлаа.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цахилгаан дамжуулах станцын тосны генераторт гал гарч байна гэсэн дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 07:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

 6.Тээврийн хэрэгслийн осол:

Төв аймгийн Баянцогт сумын Цанын бааз, Эмээлт өртөө өнгөрөөд зам тээврийн осол гарч автомашины эд ангид хүн хавчуулагдсан гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 01:49 цагт Нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Э-ийн “Ланд Крузер” загварын автомашин 5, 10 настай 2 хүүхдийн хамт зорчиж явсан бөгөөд бэртсэн байсныг ЯТТТ-ийн эмч авч явсан, иргэн Н-ийн “Хино ренжер” загварын автомашинтай мөргөлдөж иргэн М /38 настай, эмэгтэй/, Ц /17 настай, эрэгтэй/ нар төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж ГССҮТ хүргэж өгсөн, иргэн Ч /50 настай, эмэгтэй/ нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top