Аврагчид усны ослын дуудлагаар ажиллаж байна.

9X1A3255.jpg

Өнөөдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 13 цаг 25 минутад Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Орхон голын Уушигийн гармаар Орхон аймаг руу явж байсан иргэн Б пронтер маркийн автомашинтай тэвшин дээрээ 25 ширхэг хонь ачин хөвдөг гүүрээр гол гатлах гэж байгаад автомашин, хоньтойгоо ус руу унасан байна.

Хөвдөг гүүрний чиглүүлэгч троссны нэг шон булгарч гатлага онгоц хазайсны улмаас энэхүү осол болжээ.

Хүн осолдоогүй, гатлага онгоцон дээр нийт таван хүн голын дунд гацсан. Уснаас автомашин гаргаж өгөөч гэсэн дуудлагаар Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын албан хаагчид ослын газар руу гараад байна. Уушигийн гарам нь Бүрэгхангай сумаас 70 км, Орхон аймгаас 50 км, Булган аймгийн төвөөс 80 км зайтай юм байна.

Мөн өнөөдөр 14 цаг 50 минутад Булган аймгийн Хутаг-Өндөр сум сумын Хутаг өндөр баг Сэлэнгэ голын салаанд иргэн Х /66 настай эрэгтэй/ усанд унаад олдохгүй байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллэж байна.

scroll to top