ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон аймгийн Онцгой комиссын удирдлагатай цахимаар шууд холбогдон зарим үүрэг, чиглэлийг өглөө. Видео хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох, дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, ГУСГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Д.Батсайхан нар оролцлоо.