Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Хэнтий аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, баруун аймгуудын нутгийн зарим нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 18-19-нд зарим газраар, 20-нд баруун, төв, зүүн  аймгуудын  зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны  өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

 

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 103 дугаар байрны 11 тоот айлын тагтнаас бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг 2016.07.015-ны өдрийн 22:37 цагт /23:58 цаг/ хүлээн авч Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Д /4 настай, эрэгтэй/ гэртээ ганцаараа тагтан дээр байсныг аюулгүй буулгаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Уснаас эрэн хайх: Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг “Гүүрний-Ам” гэдэг газар Туул голын усанд иргэн У /28 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 18:35 цагт /18:50 цаг/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1автомашин, орон нутгийн 8 иргэн, 2 автомашин, ар гэрийн 4 хүн, 1 автомашин, нийт 19 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 2016.07.15-ны өдөр анх осолдсон газраас 43 км эрэн хайх ажиллагааг;

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой баг /сумын төвөөс 45 км/, тус аймгийн “Эрдэнийн шим” ХХК-ийн цахилгаан холбож байсан ажилтан иргэн Б /19 настай, эрэгтэй/ Булган голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 18:04 цагт /20:24 цаг/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 автомашин, Хилийн цэргийн 5 албан хаагч, 1 автомашин, “Эрдэнийн шим” ХХК-ийн 7 иргэн, 2 автомашин, ар гэрийн 10 иргэн, 2 автомашин, нийт 33 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр 2016.07.15-ны өдөр анх осолдсон газраас 12 км эрэн хайх ажиллагааг;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг-Өндөр багийн Сэлэнгэ голд Х /66 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 14:50 цагт /15:20 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашинтай нийт 14 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 2016.07.15-ны өдөр анх осолдсон газраас 30 км завьтай эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулан ажиллаж байна.  

 

                                                                3. Аюулт үзэгдлийн талаар:

 Ус, шаварт саатсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн Цагаан чулуут гэдэг газар “Түйн” голын усанд иргэн Э 84-09 УБД улсын дугаартай УАЗ-469 загварын автомашинтай суусан тухай дуудлагыг 2016.07.15-ны өдрийн 14:05 цагт /14:30 цаг/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, уг автомашиныг татан гаргаж зорчиж явсан 5 иргэнийг;

Архангай аймгийн Эрдэнэбулган сум 7 дугаар багийн нутаг “Тамир”-ын голын усанд иргэн Э 42-79 УНУ дугаартай ”Асварт” загварын суудлын автомашинтай суусан ба дотор нь байсан 3 хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2016.07.15-ны өдрийн 18:45 цагт /19:24 цаг/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, уг автомашиныг татан гарган, зорчиж явсан 3 иргэнийг; 

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутаг Олон-Овоотгэдэг газар иргэн Ц 51-73 ӨМӨ улсын дугаартай “Пургон” загварын автомашинтай шаварт суусан тухай дуудлагыг 2016.07.15-ны өдрийн 06:00 цагт /19:30 цаг/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, уг автомашиныг татан гарган, зорчиж явсан 6 иргэнийг;

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн “Шураг”-ын голын усанд иргэн М 00-33 УНН улсын дугаартай “Ваш” загварын автомашин суусан тухай дуудлагыг 2016.07.15-ны өдрийн 17:30 цагт /18:42 цаг/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, уг автомашиныг татан гарган, зорчиж явсан 3 иргэн тус тус аюулгүй газарт гаргасан.

                                                                                                                      

                                                                  4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 14 дүгээр гудамжийн 623 тоотод иргэн Э-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.15-ны өдрийн 12:42 цагт /23:52 цаг/ хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, уг галд иргэн Э-н байшингийн дээвэр, 97-28 УБЛ улсын дугаартай “Веросса” загварын автомашины баруун тал хайрагдсан байсныг унтраасан.  

  

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top