1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Орхон, Сүхбаатар, Ховд аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Үүлэрхэг, төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын зүүн, говь болон зүүн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон говь талын нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, түр зуурын бороо орно, дуу цахилгаантай, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с. 24-26 градус дулаан байна6
Төлөв байдал: 18, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 21-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг “Гүүрний-Ам” гэдэг газар Туул голын усанд иргэн У /28 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 8 иргэн, 2 автомашин, ар гэрийн 4 хүн, 1 автомашин, нийт 19 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 2016.07.16-ны өдрийн 10:26 цагт Өгөөмөр багийн “Ганц мод” гэдэг газар Туул голын уснаас цогцсыг гаргаж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Харгиа” амралтын газрын дэргэд иргэн Т Туул голын усанд живж байна гэсэн дуудлагыг 2016.07.16-ны өдрийн 14:58 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Туул голын усанд живж байсан иргэн Т /36 настай эрэгтэй/-ыг эсэн мэнд гаргасан.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 85 дугаар дунд сургуулийн дэргэд Туул голын усанд иргэн Х живж байна гэсэн дуудлагыг 2016.07.16-ны өдрийн 19.05 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Туул голын усанд живж байсан иргэн Х /27 настай эрэгтэй/-ыг эсэн мэнд гаргасан
Ховд аймгийн Булган сумын Алаг толгой баг /сумын төвөөс 45 км/, тус аймгийн “Эрдэнийн шим” ХХК-ийн цахилгаан холбож байсан ажилтан иргэн Б /19 настай, эрэгтэй/ Булган голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 18:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 автомашин, Хилийн цэргийн 5 албан хаагч, 1 автомашин, “Эрдэнийн шим” ХХК-ийн 7 иргэн, 2 автомашин, ар гэрийн 10 иргэн, 2 автомашин, нийт 33 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр 2016.07.16-ны өдрийн 16:47 цагт тус багийн “Ярантын жарын тохой” гэдэг газраас Булган голын уснаас цогцсыг гаргаж сумын Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багийн “Ягаан дов” гэдэг газар /Улиастайгаас баруун зүгт 100 км/-т иргэн Г /32 настай, эрэгтэй/ Завхан голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.16-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.07.16-ны өдрийн 21:00 цагт цогцсыг гаргаж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг-Өндөр багийн Сэлэнгэ голд Х /66 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашинтай нийт 14 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 2016.07.16-ны өдөр анх осолдсон газраас 50 км завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
3. Аюулт үзэгдлийн талаар:
Ой хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Тэмээн хүзүү” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 15 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.16-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 15 иргэн, 2 автомашинтай, Тужийн нарсны БЦХГ-ын захиргааны 6 албан хаагч, 2 автомашинтай, нийт 33 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.07.17-ны өдрийн 06:50 цагт цурамд оруулсан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 6, зөрчилийн 5, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны “Баянхошуу”-ны 29 дүгээр гудамжийн 21 тоотод иргэн Ж-н гэр, байшин, иргэн Б-н 5 ханатай гэр, шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.16-ны өдрийн 12:51 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 83 дугаар сургуулийн дэргэд Бөөгийн зан үйлийн мод шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.16-ны өдрийн 22:36 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Баян дөхөм”-ийн 1/А дугаар гудамжийн 5 тоотод иргэн С-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.17-ны өдрийн 00:27 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 59 дүгээр байрны дэргэд харуулын байр, иргэн Г-н суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.17-ны өдрийн 00:57 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Одонт”-ын 29 дүгээр гудамжийн 55 тоотод эзэнгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.17-ний өдрийн 02:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны “Баянгол”-ын 13 дугаар гудамжийн 12 тоотод иргэн Б-н хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.17-ны өдрийн 02:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Цагаан-Өтөг” гэдэг газар малчин Д-н өвөлжөө 2016.07.15-ны өдрийн 16:00 цагт шатсан /бууц ихтэй/ тухай дуудлагыг 2016.07.16-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 59 дүгээр ангийн 4 албан хаагч,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн “Бойны хонхор” гэдэг газар иргэн Б-н ногооны талбайд жимсний модны суулгац шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.16-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
5.ТЕХНИКИЙН ХОЛБОГДОЛТОЙ ОСЛЫН ТАЛААР:
Тээврийн хэргслийн осол: Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн “Гурван тээл” гэдэг газар Увс аймгийн төвөөс Хөвсгөл аймгийн чиглэлд явж байсан шатахуун ачсан, чиргүүлтэй, “FAW” загварын ачааны автомашин замын хажуу руу хазайсан тухай дуудлагыг 2016.07.16-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 41 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.07.16-ны өдрийн 14:48 цагт татан гаргасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР